solongonews
+18 “Шоу” эхлэх цаг боллоо
2015-12-28 18:21
Гал халуун хосууд зөрчилтэй тулгараад, хоёр тийшээ хараад унтдаг болсон юм биш биз. Одоо энэ байдлыг өөрчилж, залуу халуун насаа дурсах цаг боллоо. Бүсгүй та биедээ сэтгэл хангалуун бус байдгаас шалтгаалан нөхөртөө жаргал амсуулж чадахгүй, харин нөхөр та “ядарч байна” гээд гомдоогоод байгаа юм биш биз. Битгий ай, та хоёр бие биедээ тохирсон жинхэнэ хосууд гэдгийг бүү март.
 
1. Биеийн эрүүл байдлаа шалга.
Сексийн үеэр бэлэг эрхтэнээс шингэн зүйл ялгарч гардаг нь хэвийн үзэгдэл. Гэтэл энэ шингэн зүйл гарахгүй бол олон сөрөг нөлөө авчирдаг. Энэхүү шингэн нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэрэл, мэдрэмжийг тодорхойлох бөгөөд хуурай тохиолдолд бэлэг эрхтэнд шархлаа үүсч, БЗХӨ тусах магадлалыг нэмэгдүүлдэг. Хэрэв бие тань эрүүл бус, зовиуртай санагдвал тохирох мэргэжлийн эмчид хандаарай.
 
2. Сексийн талаар ярилцах зүйл үлдсэн үү?
Та хоёр энэ сэдвээр ярилцаж үзээгүй, хүсдэггүй юм биш биз. Орчин үеийн гэр бүлд энэ асуудал байж болохгүй. Учир нь хосууд бие биеийнхээ бүхий л зүйлийг мэдэж, харилцаагаа нягт болгох ёстой. Гэтэл жижиг асуудлыг орхисноос салалт, маргаан, нууц амрагийн түвшинд очдог. 
3. Сексийг төлөвлө.
Сексийг яагаад төлөвлөх хэрэгтэй вэ? Олон талын ач холбогдолтой. Сарын тэмдгийн хуанли хөтөлснөөр хүсээгүй жирэмслэлтээс хамгаалж болдог талтай. Дийлэнх бүсгүйчүүдэд жирэмслэлтээс сэргийлэх аргууд ямар нэг хэмжээгээр сөрөг өөрчлөлтийг авчирдаг. Үүний оронд хуанли хөтлөх нь илүү ашигтай. Мөн хүүхэд олдоггүй асуудалтай хосуудын хувьд үр суулгах, элдэв биологийн бусад аргуудаас илүүтэй сайн нөлөө үзүүлдэг. Дундаж дэвтэр гаргаад хөтлөж эхлээрэй.
 
Ялгуун
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл