solongonews
Гэрийн цэвэрлэгээг хэрхэн хийх вэ?
2015-12-28 18:21
Цагаан сараар айл бүр цэвэр цэмцгэр байх ёстой. Тиймдээ ч ойрын хэдэн өдөр охид,бүсгүйчүүд маань тун завгүй байгаа байх. Гэрийн бүх эд хогшлыг цэвэрлэж булан тохой бүрийг арчиж зүлгэнэ гэдэг хүндхэн ажил шүү. Өнөөдөр би энэ давааг тун амжилттай давж чадлаа. Өнөөдрийг давахын тулд хэсэгхэн хугацаанд миний хамгийн сайн найз байж чадсан хэдэн зүйлийг та бүхэндээ танилцуулъя. Та нар ч гэсэн хэрэглээрэй.
1. Миний бодлоор цэвэрлэгээ хийх үед хамгийн чухал зүйл бол резинэн бээлий. Яагаад гэвэл химийн бодистой угаалгын нунтгаар бохир зүйлсээ угааж байгаа учраас бээлий өмсөхгүй цэвэрлэгээ хийвэл бүсгүй таны эмзэгхэн гар хуурай ширүүн болно шүү дээ. 
2. Цэвэрлэгээ хийж буй үед миний хамгийн сайн найз “Комет” байсан. Толбо, гүн тогтсон хир, фоламастер балны зураас гэх мэт зүйлсийг төвөггүй арилгадаг. “Комет”-оор арчсан зүйлээ цэвэрхэн алчуураар сайтар дахин арчаарай. 
 
3. Шүдний оо бол угаалтуур, мөнгөн аяга толь гэх мэт зүйлсийг гайхалтай өнгө оруулах чадалтай. 
  
4. Элгэн алчуураар шил, толь, тавилганы гадаргуу, шал гээд бүх л зүйлийг арчихад тохиромжтой. Маш сайн өнгө оруулна шүү. Олон төрлийн элгэн алчуур байдаг ч сайн чанарынх нь цөөн. “Гайхмаараа” элгэн алчуурыг сонговол их зүгээр санагдлаа. 
5. Гэрийнхээ бүх зүйлийг цэвэрлэж дуусахад гэрээс угаалгын нунтаг савангийн үнэр үнэртдэг. Тэр үнэрийг дарах хамгийн сайн зүйл бол лаа. Үнэртэн агааржуулагчаас илүү лаа хамгийн сайхан үнэрийг түгээж чаддаг. Ер нь хааяа нэг гэртээ лаа асаах их сайн гэж сонссон шүү. 
 
Гоо
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл