solongonews
Гэрийнхээ тавилгыг хэрхэн оновчтой сонгох вэ
2015-12-28 18:21
Гэрт гэр бүлээрээ хамгийн олон цагийг өнгөрүүлдэг төв цэг гал тогооны өрөө байдаг. Халуун бүлээрээ дулаан дотно яриа өрнүүлэн хооллох, аминчлан ярих, найз нөхөдтэйгөө тухлах орчин яах аргагүй гал тогооны өрөө.

 Мэдээж хэрэг тэр тав тух, халуун дулаан байдлыг чанартай, өнгө үзэмжтэй сайн тавилгатай галын өрөө бий болгож таарна. Хүмүүс өөрсдийн хүссэнээрээ гал тогоогоо тохижуулахыг хүсдэг. Тэдний энэ хүсэл сонирхол сонголтод нийцүүлэн хүссэн захиалсан өнгө загвараар нь тавилга нийлүүлдэг цөөхөн хэдэн компаниудын нэг ND DESIGN тавилгын компани. Бид ND DESIGN компанитай хамтран таны сонгосон тавилга бусад цахилгаан хэрэгсэлтэй хэрхэн зохицох, хэлбэр хэмжээ өнгө нь өрөөний байршил болон ханын цаастай хэрхэн тохирч байгаа талаар зөвөлгөө бэлдлээ.

 

Тавилгаа сонгохын өмнө бяцхан судалгаа хийгээрэй

Интернэтээс тавилгын загвар  хийц, өнгө үзэмжийн талаарх мэдээлэл, зураг цуглуулж бяцхан судалгаа хийгээрэй. Цуглуулсан мэдээлэл зургаа ND DESIGN-ынханд танилцуулж хүссэн загвар өнгөний дагуу тавилга захиалах боломж танд байна.

Бэлэн тавилга уу, захиалсан тавилга уу?

Мэдээж хэрэг тавилгаа захиалж хийлгэх нь давуу тал ихтэй. Учир нь материал, өнгө, хийц загвараа хүссэнээрээ хийлгэх боломжтой. Тавилгын аль хэсэгт юу хийлгэх, ямар донж хэв маяг оруулж өгөх, гэрийнхээ юунд хэрхэн тохируулах гээд бүх сонголт захиалгын үйлчилгээнд байгааг ND DESIGN-ынхан онцолж байна.

 

Талбайд тохирсон оновчтой шийдэл

Зай талбай ямар байхаас  тавилга, цахилгаан барааны овор хэмжээ ихээхэн шалтгаалдаг. Жижиг зайг хэрхэн оновчтой ашиглах вэ, Цэлгэр өрөөнд ямар загвар цэвэрхэн харагдах уу гэдэг нь мөн л таны сонголт болон тавилгын компанийн оновчтой шийдэл шийдэж өгдөг. Тавилгаа зай талбайдаа оновчтой тохируулж томдсон эсвэл багадсан хувцастай хүн шиг харагдахгүй байхад тань  ND DESIGN ХХК-ийн хамт олон танд тусална.

Хувцасны шүүгээ хаалгатай л бол болдог гэжүү?

 

Хувцасаа далд хийдэг шүүгээ гэхээр ямар ч хамаагүй хааж халхалж байдаг хаалгатай л байвал болно доо гэж бодож байна уу? Таныг хэн бэ, ямар төлөвшил хүмүүжил, боловсролтой хүн бэ гэдгийг тодорхойлж байдаг хувцасыг тань хадгалдаг, цэвэр цэмцгэр, гоё ганганаар нь байлгадаг нэг “туслагч” чинь таны хувцасны шүүгээ шүү дээ. Тиймээс гэртээ, өрөөндөө хувцасны шүүгээ авах гэж байгаа бол хэрхэн сонгох вэ гэдгээ, ямар загвар хийц, донж маягтай нь илүү хэрэгтэй, тустай вэ гэдгийг эхэлж бодоорой. Мэдээж өргөн сонголт бэлэн тавилга биш захиалгын тавилганы үйлдвэрт бий гэдгийг санаарай. Гадуур дэлүүр, захуудаар ихэвчлэн дээр, доороо ганц нэг тавиуртай, дундаа нэг өлгүүртэй, хажуудаа хоёр гурван шургуулагатай гээд сонголт дуусдаг шүү дээ. Харин захиалгын тавилгын онцлог, давуу тал таны хэрэгцээ, хүсэл сонирхлын дагуу гээд хөвөрч өгнө. Сонголт таных.

 

Үүдээр хөглөрөх гутал, хувцас үгүй ...

Таны гэрийн цэвэрхэн, цэгцтэй байдал гутлын тавиурнаас эхэлнэ гэхэд буруудахгүй. Тухайн айлаар оронгуут хамгийн түрүүлж гутлын тавиур, хувцасны өлгүүр угтдаг. Гаднаас орж ирэхэд шалаар нэг хөглөрсөн гутал угтах нь хүнд тийм ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй. Тиймээс үүд хэсэгтээ эмх цэгц, цэвэрхэн байдлыг бүрдүүлэхэд өнгө үзэмжтэй, загвар донжтой гутлын тавиур, хувцасны өлгүүр хамгийн хэрэгтэй байх нь. Хүссэн өнгө, загвараа мөн л захиалгын тавилгын үйлчилгээнд даатгаж таарна. Таны тэрхүү сонголтод  ND DESIGN компанийнхан тусална.

 

Үндэсний хээтэй тансаг тавилга таны сонголт

ND DESIGN компанийн брэнд бүтээгдэхүүнүүдийн нэг үндэсний хээтэй тавилга. Таны гэрийн хойморт “залрах” зурагтын, номын тавиуртаа үндэсний хээнүүдээс сонгон хийлгэх боломжтой. Ухаж хийсэн хээ тавилгыг чамин төдийгүй тансаг харагдуулах нь гарцаагүй.

Худалдаа үйлчилгээ, оффисийн салбар дахь туршлагаас

ND DESIGN үйлдвэр гэр ахуйн бүх төрлийн тавилга үйлдвэрлэдгээс гадна аж ахуйн нэгж албан байгууллагын оффис тавилга, худалдаа үйлчилгээний зориулалттай тавилга үйлдвэрлэдэг. “Чингис хаан” нисэх буудлын угтах үйлчилгээ болон өөртөө үйлчлэх хэсгийн тавилга, Toshiba, Dell зэрэг дэлхийн брэндийн гэрээт борлуулагч компаниудын худалдаа үйлчилгээний тавилгыг хийсэн туршлагыг онцолж байна.

 

Таны гэрт ямар загвар, өнгө, хэмжээтэй тавилга зохих, түүнийг хэрхэн сонгох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/New-Design-938165746223756/?fref=ts цахим хуудаснаас аваарай. 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл