Хятадын ӨМӨЗО-ны Манжуур боомт, Эрээн боомт нь Хятад-Европын галт тэрэг зорчих зүүн, төв шугамын гол зам юм.2013 онд Хятад-Европын хооронд галт тэрэг аялж эхэлснээс хойш энэ оны 02-р сарын 14-ний хүртэлх байдлаар ӨМӨЗО-ны Эрээн боомтоор нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний нийт тоо 18000-г давж,18124-д хүрчээ.
Эрээн боомт нь Хятад-Европын галт тэрэгний төв шугамын орж гарах чухал боомт бөгөөд уг боомтоор дамжин гарах галт тэрэг дэлхийн 10 гаруй орны 60 гаруй бүс нутагт хүрч үйлчилдэг байна.Барааны тээвэрлэлтийн талаар төмөрлөгийн бүтээгдэхүүн, ,химийн аж үйлдвэрийн бараа, ,хувцас хунар тээвэрлэдэг байснаасаа одоо автомашин,гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, нэмүү өртөг өндөртэй, өндөр технологийн бүтээгдэхүүнүүдийг илүү тээвэрлэх болсон байна.
