solongonews
Ван И Туркийн Гадаад хэргийн сайдтай уулзав
2025-02-21 17:56
Ван И Туркийн Гадаад хэргийн сайд Фидантай уулзав

Тухайн газрын орон нутгийн цагаар 02-р сарын 20-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Йоханнесбург хотноо Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Феддантай хүсэлтийн дагуу уулзав.

Ван И хэлэхдээ: Хятад, Турк хоёр бол дэлхийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд хоёулаа аж үйлдвэржих үйл явцыг түргэтгэж байгаа мөртөө хоёр орон ажил хэрэгч хамтын ажиллагааны асар их нөөц бололцоотой юм. Хятад Туркийн харилцааг Хятад улс дээд хэмжээнд чухалчилж, Хятад улс Турктэй харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлэн, хамтын ажиллагааны салбарыг өргөтгөж, хоёр орон болон бүс нутгийн орнуудад үр өгөөжөө өгөхөд бэлэн байна. Сири дэх Хятад иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэхэд тус дөхөм үзүүлсэн Туркийн талд бид талархаж байна. Бүх хэлбэрийгТерроризмыг  шийдвэртэй таслан зогсоох нь Хятад Турк хоёр орны нийтлэг ашиг сонирхолд нийцэх бөгөөд Хятад улс Турктэй терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, амар амгаланг хамтаар хамгаалахад бэлэн байна гэжээ.

Хакан Феддан хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Турк Хятад хоёр тал бүх түвшинд, бүх салбарт нягт харилцаагаа хэвээр хадгалж, хоёр талын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хорооны механизмын хурал амжилттай болж өнгөрлөө. "Бүс ба зам" санаачилгатай "Дунд коридор"-ыг холбох ажил жигдэрч, Хятад улс Туркийн хоёр дахь том худалдааны түнш боллоо. Турк улс Хятад улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтаа өргөтгөж, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан зэрэг хөгжиж буй салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд терроризмын эсрэг, хууль сахиулах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг хоёр болон олон талт түвшинд үргэлжлүүлэн бэхжүүлэх болно гэжээ. 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл