solongonews
БНХАУ-ын 13 дахь таван жилийн төлөвлөгөөг Монгол Улсад танилцуулав
2015-12-11 10:26
ХКН-ын XVIII сонгуулийн Төв хорооны V бүгд хурал ба БНХАУ-ын Нийгэм эдийн засгийн хөгжлийн 13 дахь таван жилийн төлөвлөгөөг танилцуулах семинар 12 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбааатар хотод болов.

ХКН-ын XVIII сонгуулийн Төв хорооны V бүгд хурал ба БНХАУ-ын Нийгэм эдийн засгийн хөгжлийн 13 дахь таван жилийн төлөвлөгөөг танилцуулах семинар 12 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбааатар хотод болов. БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин даргалж, БХАТИХ-ын Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Шэнь Чүньяао "Улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн 13 дахь таван жилийн төлөвлөгөөг боловсруулан тогтоох тухай ХКН-ын Төв хорооны санал"-ын агуулгыг танилцуулсан энэ арга хэмжээнд Монгол Улсын УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Г.Батхүү, С.Дэмбэрэл, Ж.Батсуурь, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МАН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, ҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар болон Монгол Улсын ГХЯ, УУЯ, СЯ, АҮЯ, ХХААЯ-ны холбогдох албан тушаалтнууд, ШУА, МУИС, БХИС зэрэг боловсрол судалгааны байгууллага, хэвлэл мэдээллийн ажилтан гээд нийт 100 орчим хүн оролцсон байна.

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын орлогч дарга М.Энхболд мөн өдөр Шэнь Чүньяао тэргүүтэй БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл