Хятад, Монгол хоёр улсын Мандал-Ханги боомтын нээлтийг өргөтгөх ёслол 11 дүгээр сарын 28-ны өдөр Өвөр Монголын Дархан Муумянган холбоот хошууны Мандал боомтод болж өнгөрлөө. Энэхүү үйл ажиллагаа нь Мандал-Ханги боомтыг олон улсын боомт болгон тэлж, боомтын нээлтийг улирлын чанартай нээлттэй байснаас нь байнгын болгон өргөтгөснөө албан ёсоор зарлажээ. Уг арга хэмжээг 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжүүлнэ.
Ёслолын үеэр
Өвөр Монголын Өөртөө Засах Орны намын хорооны орлогч нарын бичгийн дарга, тамгын газрын эрхлэгч, Өвөр Монголын умардад нээлттэй байх арга хэмжээний удирдах багийн байнгын хорооны орлогч дарга Бао Гуанлинь, Бугат хотын намын хорооны орлогч нарын бичгийн дарга, засгийн газрын орлогч хотын дарга Дү Шүэжүнь болон Монгол Улсын УИХ-ын гишүүн Батсуурь, Монгол Улсын Дорноговь аймгийн засгийн газрын удирдах хүмүүс нээлтийн ёслолд оролцов.
Бичиг баримтаа шалгуулж байгаа нь
Хятадын “Нэг бүс нэг зам” хөгжлийн стратегийн дагуу Өвөр Монгол нь “Нэг бэхлэлт нэг бүс” байгууламжийг чангатгаж, Мандал боомтыг Өвөр Монголын умардад нээлттэй байх арга хэмжээний чухал нэгэн агуулга болгон цогцлоож байна. Мандал боомт нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 700 километр зайтай, Хөххот болон Бугат хотоос 290 километр орчим зайтай байрдаг. Уг боомтын газар зүйн байршил, нөөц, эдийн засгийн бүтэц зэргийн давуу тал нь Төрийн “Нэг бүс нэг зам” хөгжлийн стратегийг Монгол Улсын “Талын зам” стратегитай холбоход нэн өргөн боломжийг хангаж, Монгол, Орос хоёр улсад нээлттэй байх, Хятадын дотор оронд үйлчлэх зэрэг гадаадад нээлттэй шинэ дүр төрхийг бүтээхэд чухал ач холбогдолтой юм.
Боомтыг нээлээ
1992 онд ӨМӨЗО-ны засгийн газраас Мандал боомтыг улирлын чанартай нээлттэй байх хоёрдугаар зэрэглэлийн боомтоор зөвшөөрч, 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр анх нээж, 2009 оны 2 дугаар сард Төрийн зөвлөлөөс уг боомтын нээлттэй байхыг зөвшөөрчээ. 2009-2014 он болтол Мандал боомтын импорт экспорт нь 1.314 сая тонн, барааны ерөнхий өртөг нь 640 сая юаньд хүрчээ.
