
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 03-р сарын 27-ны өдөр Ардын их хурлын ордонд Францын Гадаад хэргийн сайд Барротой уулзав.
Ли Чян:
- Сүүлийн жилүүдэд Хятад, Францын харилцаа тогтвортой, нааштай хөгжиж байна. Францын тал Францад хөрөнгө оруулах Хятадын аж ахуйн нэгжүүдэд шударга, урьдчилан таамаглаж болохуйц хөгжлийн орчныг бүрдүүлнэ гэдэгт найдаж байна. Энэ жил Хятад, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Энэ завшааныг ашиглан хоёр талын харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмаар яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар хоёр талын анхаарал хандуулж буй асуудлыг шийдвэрлэхэд Хятад улс бэлэн байна. Энэ тал дээр Францын тал идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна гэж хэлэв.
