Та өөрийгөө танилцуулна уу?
Намайг Э.Нямдаваа гэдэг. Би Өвөр Монголын Их Сургуульд Олон улсын худалдаа эдийн засгийн чиглэлээр суралцдаг. Одоо 3-р дамжаа.
Хятад, Монголын экспод та ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
Хятад, Монголын анхдугаар эдспод Өвөр Монгол дахь Монгол оюутны холбооноос бид 4 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Бид Өвөр Монгол дахь Монгол оюутны холбоог төлөөлөн оролцогчоор оролцож, хурал зөвлөгөөнд суусан. Энэхүү экспо нь Хятад-Монголын хувьд анхдугаар байсан болохоор маш өргөн хүрээнд зохион байгуулагдсан. Хятад-Монголын улс төр, худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болж өгсөн. Экспод оролцсон төлөөлөгчид бүгд сэтгэл хангалуун байгаа.
Экспод оролцоод танд ямар бэрхшээл тулгарсан бэ? Оюутны хувь экспогоос юу сурсан бэ?
Экспод оролцоход хэлний бэрхшээл тулгарсан. Өөрийнхөө суралцаж буй мэргэжлийн чиглэлээр олон хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцсон.
Өвөр Монголд байх хугацаандаа та ямар ямар арга хэмжээнд оролцож байсан бэ?
Монгол Улсаас БНХАУ-ын Хөххотод суугаа Ерөнхий консулын газраас санаачилсан “Монгол–Хятадын найрамдлын төсөл”-ийн нээлтэд оролцож байсан. Мөн сурч буй сургуулиас зохион байгуулдаг тэмцээн, уралдаан, Өвөр Монгол дахь монгол оюутны холбооноос зохион байгуулдаг олон тэмцээн уралдаанд орж байсан.
Өвөр Монголд ирсэн сэтгэгдэл?
Өвөр Монголд анх 2012 онд ирсэн, сайхан санагдсан. Уур амьсгал болон соёл, зан заншлын хувьд Монгол Улстай минь ойролцоо байсан болохоор сайхан санагдаж байсан.
