Нэг Худалдаачин өглөөгүүр наймааны зах дээр эд бараагаахудалдаж дуусаад шуудай дүүрэн алт мөнгөтэй буцан явж байжээ.
Үдийн хэрд замын дунд түр амрав.
- Эзээн, морины чинь зөв талын хойд хөлийн тах уначихжээ гэсэнд
Худалдаачин
- Зүгээр ээ. Хэдхэн цагийн дараа гэртээ харьчихна. Дажгүйгэжээ.
Үдийн хойно Хөтөч морио услахын зуур:
- Би төмрийн дарханд очиж морио тахлуулчихаад ирвэл яанамбэ? гэсэнд Худалдаачин:
- Хэрэггүй одоохон нэг хоёр цагийн дараа гэртээ хүрчихнэгэж эвшээн хэлээд мориндоо мордон цааш зам хөөлөө.
Удалгүй морь доголж эхэлжээ. Морио тахлахаас залхуурсан эр харихын учирдоголон морио ташуурдан довтолгосонд зөв талын хөл нь хугарчээ.
Цагийн юмыг цагт нь хийгээгүй залхуу худалдаачин эмээл хазаарыг зарцдааүүрүүлээд хүнд ачаагаа өөрөө үүрээд, амь наана там цаана арайхийн гэртээ харихзуураа:
Бага залхуугаас их залхуу боллоо
гэж үглэн гэмшиж явсан гэнэм.
Жич: Багахан залхуурах ч иххэн уршигтайг, их залхуурах бүр ч гайтайг сургамжлахдаадээрх үгийг хэлнэ.
