Хятадын 01-р сарын төмөр замын зорчигч тээврийн хэмжээ 12.1 хувь өссөн байна
2025-02-18 11:09
Хятадын 01-р сарын төмөр замын зорчигч тээврийн хэмжээ 12.1 хувь өссөн байна.
2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд төмөр замын үндсэн үзүүлэлтүүд биелсэн тухай Төмөр замын ерөнхий компани 17-ны өдөр албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.Тоо баримтаас үзвэл, 01-р сард Хятадын төмөр замын зорчигчдын тоо давхардсан тоогоор нийт 368 сая 660 мянгад хүрч,өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.1 хувь нэмэгдсэн байна.

Төмөр замын үндсэн хөрөнгийн нийт хөрөнгө оруулалт 43.9 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.7 хувь нэмэгдсэн байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
