solongonews
Баярын уур амьсгал бялхам байна
2025-01-20 09:27
Баярын уур амьсгал бялхам байна

Могой жилийн цагаан сарын баяр хаяанд ирлээ. Цагаан сарын баяр бол Хятадын уламжлалт чухал баяр юм. Хятадын улсын хувьд улаан өнгө бол цагаан сарын баярын гол өнгө бөгөөд гай барцдаас зайлуулж, аз жаргал амжилт бүтээлийг авчирдаг хэмээн үздэг учраас бүх гудамж талбай, гэр орноо энэ өнгөөр засаж чимэглэн, улаан дэнлүү өлгөж, хаалганы хоёр хажуугаар улаан цаасан дээр бэлгэ дэмбэрэлтэй үгс бичиж наадаг.

Цагаан сарын баяр дөхөж байгаа энэ үеэр гудамж талбайд хөл хөдөлгөөн ихтэй болж, төрөл бүрийн арга хэмжээ нь иргэдийг баясгаж байна. Хүмүүс баяр хөөрөөр дүүрэн, дэлгүүр хоршоо захаар явж, шинэ жилийн эд бараагаа цуглуулж яаралдана.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл