Дэлхий дахин Хятадын цагаан сарыг тэмдэглэж, энгүй их баяр баясгалангаар цалгин бялхана. Цагаан сарын баяр ойртох тусам дэлхийн олон оронд олон төрлийн тэмдэглэх арга хэмжээ зохиогдож, Хятадын болон гадаадын хүмүүс хуран цугларч, баярын уур амьсгалаар бялхан, Цагаан сарын баяр хөөрийг хуваалцлаа.
Иранд суралцаж буй хятад оюутнууд нутгийнхаа хятад зоогийн газруудад хуран уулзалдаж нутгийнхаа амттанг амтлан зооглож, хамтдаа баясалдан сар шинийн баяраа тэмдэглэв. Гадаадад сурч байгаа оюутан Лю Мэйфан:
- Анх удаа Цагаан сараа гэр бүлээсээ алс хол хүний нутагт тэмдэглэж байгаа хэдий ч гэр байшингаа шүүрдэх, угаалга цэвэрлэгээ хийх зэрэг шинэ жилийн уламжлалаа үргэлжлүүлэн Цагаан сараа уламжлалын дагуу нь тэмдэглэж байна гэж сонирхууллаа. Харь хол гадаадад сурч байгаа оюутан Шянь Ифан:
- Хятад, Иран хоёр орон эртний соёл иргэншилт улс бөгөөд Хятадын цагаан сарын баяр болон Ираны Наурыз \Nowruz\-ын баяр нь хоёр орны хөдөө аж ахуйн урт удаан түүхээс улбаатай юм. Гэр бүлээрээ уулзалдан, амттан шимттэнийг хамтдаа зооглож, ерөөл зөгнөлөө дэвшүүлэн сайн сайхнаа бэлгэддэгээрээ маш их ижил төстэй юм.
Эквадорын Сиюань хятад хэлний сургууль нийслэл Кито хотод “Өлзийт могой жилийн цагаан сарыг угтан Өнөр баянаар айл өрх бүрийг ивээнэ” уриан дор шинэ жилийн арга хэмжээг зохион байгууллаа. Багш, сурагчид могой жилийг угтан тэмдэглэж, уран бүжиг, уянгат найрал дуу, уран уншлага зэргээрээ Хятадын соёлыг дэлгэн харуулж, мянга гаруй үзэгчдийн халуун алга ташилтыг хүлээсэн юм. Эквадорын Соёл болон соёлын өвийн яамны орлогч сайд Гало Сандовал:
- Цагаан сар бол Хятадын билгийн улирлын шинэ жилийн эхлэл төдийгүй, сайн сайхны шинэ эхлэл байж, хүсэл найдвар, эв нэгдлийн бэлгэ тэмдэг бүхий утга агуулгыг хамарч, Эквадор Хятад хоёр орон хамтдаа Цагаан сараа тэмдэглэж байгаа нь хоёр орны соёлын хэлхээ холбоог цаашид бэхжүүлж буй хэрэг юм.
Нигерийн нийслэл Абужа хотын Нигерийн Хятадын соёлын төвд "Баяр баясгалантай цагаан сарын баяр" гэх сүм хийдийн наадам, үзэсгэлэн худалдаа олон иргэдийн сонирхлыг татаж, тухайн нутгийн иргэд Хятадын Цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Арга хэмжээний үеэр дугуй сэвүүрийн урлал, уран бичлэг, цай уух зан үйл зэрэг Хятадын уламжлалт соёл урлагийн үзүүлбэрийн бүсэд урт дараалал үүсч, дугуй цагаригт юм шидэх, цагариг эргүүлэх, луут бүжгийн үзүүлбэр зэргийн бүсэд хүний далай болж байлаа. Хятадын тансаг амтат боорцог, Тан Хүлү буюу чихэртэй жимсний шорлог, будаатай хиам зэрэг амттанууд тэр нутгийн иргэдийн ташаалд нийцсэн байна. Нигерийн эдийн засгийн төв Лагос хотод "Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс хамтдаа Цагаан сар тэмдэглэж, Хятадын соёлын гайхамшиг, Хятадын одод" арга хэмжээнд Янгуу бүжиг, Мазу сүм буюу эх дагинын сүм, луут бүжиг зэрэг элементүүдийг нэгтгэж, мөн Хятадын уламжлалт гар урлал, технологийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэв. Хятадаас Лагос хотод суугаа Ерөнхий консул Янь Юйчин:
- Цагаан сарын баяр нь аажмаар дэлхийн өнцөг булан бүрийн улс орны хамтдаа тэмдэглэх соёлын арга хэмжээ болж, Хятад Нигерийн харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлж, иргэдийн солилцоог гүнзгийрүүлэх соёлын хэлхээ холбоо болж байна" гэжээ.
Шинэ Зеландын хамгийн том хот Окландад 2025 оны могой жилийн “Цэцгийн захын шинэ жилийн хөгжилтэй өдөр” арга хэмжээ арслант бүжигээр эхэлж билээ. Шинэ Зеландын Ерөнхий сайд Лаксон, БНХАУ-аас Шинэ Зеландад суугаа Элчин сайд Ван Сяолун нар арслангийн толгойд тууз зүүлгэх, арсланг сэрээх мэтийн ёслол хийж, ирэх онд аз хийморьтой байх, арвин ургац авахыг ерөөжээ. Лаксон хэлэхдээ, Шинэ Зеландад байгаа Хятадын цагаачид Шинэ Зеландын эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийг ахиулахад өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Та бүхэнд талархал илэрхийлж байна гэв.
Беларус Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Спорт, Соёлын төвд “Хятад, Беларусь хоёр орны гүн зузаан найрамдал, хөхөгчин могой жилийн мэнд хүргэе” 2025 оны Хятад, Беларусийн оюутнуудын цагаан сарын баярын тоглолт болж, тоглолтод хоёр орны 1500 орчим зочин оролцов. Үдэшлэгт луут бүжиг, арслант бүжиг, тулааны спортын Ушу-гийн үзүүлбэр, ардын сонгодог болон уламжлалт хөгжим, уран бүжгийн үзүүлбэр зэрэг тоглолт гарч, Хятадын үндэстэн ястны соёлын олон талт байдлыг Беларусийн Улсын ард түмэнд толилуулжээ.
2025 оны Балбын аялал жуулчлалын жил болон Хятадын шинэ жилийн цуврал арга хэмжээний нээлтийн ёслол Катмандугийн хөндийн Бхактапур хотод боллоо. Хятад, Балбын уран бүтээлчид нэг тайзан дээр арслант бүжиг болон бусад хөтөлбөрүүдийг үзүүлж, Хятадын уран бүтээлчдийн Хуагу жүжиг үзүүлбэр, Балбын уран бүтээлчдийн сармагчингийн бүжгийн үзүүлбэр, луугт бүжгийн үзүүлбэрүүд ар араасаа гарч олныг баясгав. Хятадаас Балбад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чен Сүн хэлсэн үгэндээ, хоёр тал аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны нөөц бололцоогоо ашиглаж, аялал жуулчлалын хурдтай хөгжлийг ахиулан Хятад Балбын эдийн засаг, худалдаа, харилцаа холбоо, дэд бүтэц, соёл боловсрол зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагааг ахиулна гэдэгт итгэж байна гэжээ.
Тунисын Соёлын хотод болсон "Сайн байна уу Хятад улс" хэмээх цагаан сарын баярын соёл аялал жуулчлалыг сурталчлах арга хэмжээнд Тунисын олон зуун иргэн болон гадаадад байгаа Хятадууд идэвхтэй оролцов. Хятад, Тунисын үзэгчид хамтдаа бүжиг, хоёр утаст хуурын гоцлол , олс томох, чихрээр зураг зурах, цаасан хайчилбар болон бусад урлаг, гар урлалын уран бүтээлчидтэй хамт оролцож, тахианы махтай хүйтэн гоймон, Бобо тахиан мах, халуун исгэлэн хүйтэн пүнтүүз зэрэг амтат зууш амталсан байна.
Египетийн Гиза хотын аяллын усан онгоцны клубт "Нилийн луут завь" цагаан сарын баярын сэдэвт арга хэмжээнд Хятад, Египетийн бүх давхаргын 300 гаруй хүн оролцов. Уг тайзыг гэрлээр чимэглэсэн бөгөөд янз бүрийн орноос ирсэн зочид луут завь, арслант бүжиг тоглож, шинэ онд аз жаргал, аз хийморьтой байхыг бэлгэдэв. Энэхүү арга хэмжээ нь арслант бүжгийн үзүүлбэр, луут завины уралдаан, хоолны амталгаа, уран бичлэгийн үзэсгэлэн зэрэг интерактив туршлагуудыг харуулсан нь маш хөгжөөн наргиантай байв.
АНУ-ын Өмнөд Калифорни дахь соёлын байгууллагууд Цагаан сарын баярыг зохион байгуулав. Хойд Америкийн хамгийн том Хятадын сонгодог цэцэрлэгт хүрээлэн болох Лиуфан цэцэрлэгт хүрээлэнгийн Хантингтон номын сан 2-р сарын 1, 2-ны өдрүүдэд нүүр хувиргах, арслант бүжиг, Шаолинь Кун Фү, Тай Чигийн үзүүлбэр, Хятад уран бичлэг, ардын урлагийн үзүүлбэр зэрэг бүтэн өдрийн баярын арга хэмжээ зохион байгууллаа. Түүнчлэн, Лос Анжелес дахь Хятад Америкийн музей, Өмнөд Калифорнийн их сургуулийн Ази Номхон далайн музей, Никсоны номын сан болон олон нийтийн номын сан, музей зэрэг байгууллагууд Хятадын цагаан сарын баярыг тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулжээ.

Балбын Катмандугийн хөндийн Бхактапур хотод 1-р сарын 18-нд жүжигчид 2025 оны Балбын аялал жуулчлалын жил болон Хятадын цагаан сарын цуврал арга хэмжээний нээлтийн ёслолд арслант бүжгийн үзүүлбэр үзүүлэв. Синьхуа агентлаг (Гэрэл зургийг Сурави Шрестха)

Нигерийн нийслэл Абужа дахь Хятадын соёлын төвд 1-р сарын 25-нд "Баяр баясгалантай цагаан сарын баяр" сүмийн үзэсгэлэнд хүмүүс хятад цаасан хайчилбар барин гэрэл зураг авав. Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Ян Жэ

Тунис улсын нийслэл Тунис хотод 1-р сарын 14-нд "Сайн байна уу Хятад улс" соёл, аялал жуулчлалыг сурталчилгааны арга хэмжээний зураг авалт боллоо. Гэрэл зургийг Синьхуа агентлаг (Гэрэл зургийг Адайр)

Беларусийн нийслэл Минск хотод 1-р сарын 20-нд Хятад, Беларусийн оюутнуудын цагаан сарын баярын тоглолтын арслант бүжгийн үзүүлбэрийн зураг авалт. Синьхуа агентлаг (Гэрэл зургийг Рэнь Кефу)

Ираны нийслэл Тегеранд 1-р сарын 28-нд Хятад оюутнууд Ираны хоёр хүүтэй хамт могой жилийн сэдэвтэй чимэглэл үзүүлэв. Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Шадати

Шинэ Зеландын хамгийн том хот болох Окландад 1-р сарын 25-нд, 2025 оны могой жилийн "Цэцгийн захын шинэ жилийн хөгжилтэй өдөр" арга хэмжээний үеэр хүмүүс арслант бүжгийн үзүүлбэрийг үзжээ. Синьхуа агентлаг (Гэрэл зургийг Ву Жиасян)

АНУ-ын Лос-Анжелес хотын Хантингтон номын санд Хоёрдугаар сарын 1-нд болсон Цагаан сарын баярт зориулсан Ушу буюу тулааны урлагийн үзүүлбэрийг хүмүүс үзжээ. Синьхуа агентлаг (Зэн Хуй )

АНУ-ын Аркадиад б2-р сарын 1-нд олсон Цагаан сарын баярын арга хэмжээнд жүжигчид арслант бүжиг үзүүлэв. Синьхуа агентлаг (Гэрэл зургийг Чю Чень)

АНУ-ын Лос-Анжелес хотын Хантингтон номын санд Хоёрдугаар сарын 1-нд болсон Цагаан сарын баярт зориулсан Ушу буюу тулааны урлагийн үзүүлбэрийг хүмүүс үзжээ. Синьхуа агентлаг (Гэрэл зургийг Зэн Хуй )

АНУ-ын Лос Анжелес хотын Хантингтон номын санд 2-р сарын 1-нд болсон Цагаан сарын баярын үеэр хүмүүс хятад уран бичлэг сурчээ. Синьхуа агентлаг (Гэрэл зургийг Зэн Хуй)
