Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян АСЕАН-ын арван орны удирдагчдын хамт Хятад-АСЕАН-ын чөлөөт худалдааны бүсийг шинэчлэх, зэрэг дэвшүүлэх тухай хэлэлцээрийн бүх талын тайлангийн бичиг баримтад 11 дүгээр сарын 22-нд гарын үсэг зурав. Хятад АСЕАН-ын чөлөөт худалдааны бүсийн зэрэг дэвшүүлэх "Протокол" нь Хятадын одоо байгаа чөлөөт худалдааны бүсийн үндсэн дээр гүйцэтгэсэн анхны шинэчилсэн гэрээ болно. Энэ нь Хятадын чөлөөт худалдааны стратегийг дэмжих шинэ алхам.
Хятад улс нь зургаан жил дараалан АСЕАН-ын тэргүүний том худалдааны түнш бoсон юм. Мөн АСЕАН нь дөрвөн жил дараалан Хятадын гуравдугаар том түнш болсон. Хятад АСЕАН-ы чөлөөт худалдааны бүс нь 2010 оноос албан ёсоор эхэлснээс хойш хоёр талын эдийн засаг, худалдааны тогтвортой хөгжлийг эрчимтэй дэмжив. Энэ удаа Хятад АСЕАН-ын чөлөөт худалдааны бүсийг шинэчлэх тухай хэлэлцээр бүх талаар дуусаж, цаашид бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөлөлт болон хялбарчлахыг ахиулах үндсэн дээр, хоёр талын эдийн засгийн хөгжилд шинэ туслах хүчийг хангаж, бүтээн байгуулалтыг хурдасган, Хятад АСЕАН-ын харилцаа улам нягтрахад ашигтай бөгөөд 2020 онд хоёр талын худалдааны хэмжээ1000 тэрбум ам.долларын зорилтыг биелүүлэх болно. Үүний зэрэгцээ "Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн харилцааны гэрээ"(RCEP)хэлэлцээр болон Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг дэмжих болно.
XVIII зуунаас хойш эдийн засгийн даяарчлал нь хоёр удаагийн өөрчлөлт шинэчлэлтийг өнгөрүүлжээ. Англиар удирдуулсан анх удаагийн эдийн засгийн даяарчлал болон АНУ-аар удирдуулсан эдийн засгийн даяарчлал болно. Одоо олон улсын банк санхүүгийн хямрал гүн гүнзгий нөлөөлсөн хэвээр байна. Энэ нь хоёр дахь удаагийн эдийн засгийн даяарчлалын хангасан хөгжлийн чадавх нь эцэслэх болж, дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүчний хомстолд орсон байна. Үүнээс гадна, сүүлийн жилүүдэд Европ, Америкийн орнуудын арилжаа худалдааг хамгаалах үзлийн түгээлт нь XXI зууны дэлхийн эдийн засгийн тогтвортой, тэнцвэртэй хөгжлийн гол хүчийг хязгаарлав. Одоогийн байдлаар олон улсын арилжаа худалдааны хурдан өсөлт нь гурван жил дараалан дэлхийн эдийн засгийн хурдацтай өсөлтөөс доор байгаа бөгөөд 2014 онд дэлхийн гадаадын шууд хөрөнгө оруулалт 8 хувиар буурсан байна. Дэлхийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг сэргээж, энэ хоёр хөдөлгүүрийг дахин түргэн хурдаар ажиллуулж эхлүүлэх хэрэгтэй байна.
Одоогоор Дундад улсын чөлөөт худалдааны парк байгуулах стратегийн бодлого нь эдийн засгийн дэлхий дээрх 3.0 хөгжлийн цаг үеийг бий болгох болно. “13 дугаар таван жилийн” төлөвлөлтийг хэрэгжүүлсэн нь худалдааны чөлөөт парк байгуулахыг дэмжиж, бүс нутгийн хооронд тал бүрийн эдийн засгийн түншлэлийн харилцаа байгуулахыг нэмэгдүүлэх төдийгүй Азийн чөлөөт худалдааны бүсийг байгуулахад нөлөөлнө. Түүнчлэн дэлхийд зориулсан өндөр түвшний худалдааны чөлөөт интернэтийг байгуулах болно. Одоогоор Дундад улс нь зүүн өмнөд Азийн улсын холбоо, Солонгос, Австрали, Чили, Шинэ Зеланд зэрэг 22 улс оронтой 14 хэлэлцээр байгуулсан бөгөөд холбогдох улс оронтой “бүс нутгийн хооронд тал бүрийн эдийн засгийн түншлэлийн харилцаа байгуулах хэлэлцээр” хийж, Дундад улс, Япон, Солонгос хоорондын чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрийг бий болгоно. Дундад улс нь зүүн өмнөд Азийн улсын холбоотой чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрийн дагуу дэлхийг хамарсан өндөр түвшний худалдааны чөлөөт интернэтийг бий болгох болно.
Хятадын эдийн засгийн өнөөгийн ерөнхий хэмжээ дэлхийд хоёрдугаарт орж, импорт, экспортын худалдааны нийт хэмжээ дэлхийд хоёрдугаарт байснаас нэгдүгээрт оров. Гадаад хөрөнгийн бодит хэрэглээ 2014 онд анх удаагаа дэлхийн тэргүүн байранд орж, гадаадад хандуулсан шууд хөрөнгө оруулалт нь 2014 онд 123.12 тэрбум ам.доллар хүрч дэлхийн гуравдугаарт жагсаж байна.
Хятад улс чөлөөт нээлттэй байх хэлбэрийн эдийн засгаар дамжин дэлхийн эдийн засгийн том гүрэн болов. Энэ нь том чиг хандлага төдийгүй Хятадын эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч юм. Хятадын эдийн засаг нь "Чөлөөт нээлт"-тэй нягт уялдаатай байдаг.
Хятад улс нь чөлөөт худалдааны бүсийн стратеги болон "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтаар дамжуулан, дэлхийн өндөр зэрэглэлийн чөлөөт худалдааны бүстэй холбоо байгуулан, нэг орон нутаг болон дэлхийн эдийн засагтай харилцан хуваалцаж хамтран цэцэглэн хөгжих шинэ хэв маягийг байгуулна.
Хятад улсын нээлттэй бодлого нь XXI зууны дэлхийн нээлттэй эдийн засгийг дахин байгуулахад ашигтай. Хятад улс чөлөөт худалдааны бүсийн стратегийг дэмжиж, дэлхийн эдийн засгийн гүнд нэгдэхийг баримталж, дэлхийн эдийн засгийг дахин нээлттэй сэргээж, одоо байгаа олон улсын худалдааны тогтолцоонд ашигтай, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хүчийг нэмнэ. Хятад улс цаашид дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ хүч нэмэн дэлхийд шинэ эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно.
