ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн 03-р сарын 27-ны өдөр Европын комиссын Худалдаа, эдийн засгийн аюулгүй байдлын хорооны гишүүн Шефчовичтэй уулзав.
Хэ Лифэн:
- Энэ жил Хятад, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Хоёр талын удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, яриа хэлэлцээ, солилцоогоо эрчимжүүлж, эдийн засаг худалдааны санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, харилцан нээлттэй байдлаа өргөтгөж, Хятад, Европын эдийн засаг, худалдааны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг дэмжиж, нэг талт үзэл, ивээх үзлийг хамтдаа эсэргүүцэж, олон талт худалдааны тогтолцоог хамгаалахад Хятад улс бэлэн байна гэж хэлэв.
Шефчович:
- Хятад бол ЕХ-ны хамтын ажиллагааны чухал түнш юм. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг Европын холбоо, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломж болгон авч, санал зөрөлдөөнөө яриа хэлцэл, зөвшилцөлөөр зохицуулахыг бид хүсэж байна гэж хэллээ.
