ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 03-р сарын 27-нд Бээжинд Францын Гадаад хэргийн сайд Барротой хэлэлцээ хийв.
Ван И:
- Хятад улс Францын талтай хүчин чармайлт гаргаж, түүхэн санаачилгыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, төрийн тэргүүнүүдийн нийтлэг ойлголтыг даган, хоёр талын чухал хөтөлбөрүүдийг төлөвлөж, бүх түвшинд, бүх салбарт яриа хэлэлцээгээ бэхжүүлж, санал зөрөлдөөнөө даван туулж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Эмх замбараагүй олон улсын нөхцөл байдалтай тулгарсан тул хоёр тал томоохон орны хувьд хариуцлагаа харуулж, стратегийн зохицуулалтаа бэхжүүлэх ёстой. Хятад улс Францыг өндөр чанартай хөгжилд хүрэх тэргүүлэх түнш гэж үздэг гэж хэллээ.
