solongonews
Хэрэглэгчид 90 сая гаруй гэр ахуйн цахилгаан хэрэгсэл худалдан авчээ
2025-03-24 17:34
Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хэрэглэгчид 90 сая гаруй гэр ахуйн цахилгаан хэрэгсэл худалдан авсан байна.

Саяхан 2025 оны үндэсний гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хэрэглээний улирлын нээлтийн ёслол Шанхайд боллоо. Нээлтийн ёслолын үеэр Худалдааны яамнаас гаргасан тоо баримтаас үзвэл хуучин өргөн хэрэглээний барааг худалдаалах бодлогын дагуу хэрэглэгчид 2024 оны наймдугаар сараас өнөөдрийг хүртэл худалдаа арилжаагаар 90 сая орчим гэр ахуйн цахилгаан хэрэгсэл худалдан авсан байна. Энэ он гарснаас хойш "Хуучныг шинэ болгох" бодлогоор жил дамнасан нэгдмэл байдалд хүрч, одоогийн байдлаар нийт 20 сая 208 мянган хэрэглэгч 27 сая 572 мянган ширхэг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл худалдан авч, 93 тэрбум 800 сая юанийн борлуулалт хийжээ.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл