Хятадын Ардын банкнаас гаргасан 2024 оны дөрөвдүгээр улирлын санхүүгийн байгууллагуудын зээлийн хуваарилалтын статистикийн тайланд, 2024 оны дөрөвдүгээр улирлын эцсийн байдлаар технологид суурилсан 262,500 ЖДҮ зээл авсан бөгөөд зээлийн батлагдсан хэмжээ нь 46.9 хувь болж өнгөрсөн оны мөн үеэс 2.1 пунктээр өссөн байна. Технологид суурилсан ЖДҮ-д олгосон дотоод болон гадаад валютын зээлийн үлдэгдэл 3 триллион 270 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 21.2 хувиар өссөн нь нийт зээлийн өсөлтийн хурдаас 14 нэгжээр илүү болсон байна. Нийт 258,100 өндөр технологийн аж ахуйн нэгж зээл авсан бөгөөд зээлийн батлагдсан хувь 55.7 хувьд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.9 пунктээр өссөн үзүүлэлт гарав. Өндөр технологийн аж ахуйн нэгжид олгосон дотоод болон гадаад валютын зээлийн үлдэгдэл 15 триллион 630 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7,5 хувиар нэмэгдэж, бүх зээлийн өсөлтийн хурдаас 0,3 нэгжээр илүү болжээ.
ЖДҮ-ийн зээлийн батлагдсан хувь 46.9-д хүрчээ
2025-02-18 16:53
Хятад улсын технологид суурилсан ЖДҮ-ийн зээлийн батлагдсан хувь 46.9-д хүрчээ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
