Цагаачлалын менежментийн хөнгөлөлтийн арга хэмжээ хэрэгжиж эхэлснээс хойш Бээжингийн боомтоор нэвтэрч буй гадаадын иргэдийн тоо огцом өссөн байна. Тодруулбал, гуравдугаар сарын 24-ний байдлаар Бээжингийн боомтоор нэвтэрсэн гадаадын иргэдийн нийт тоо нэг саяыг давж, өнгөрсөн оны мөн үеэс 44 хувиар нэмэгджээ.
Онцлох зүйл нь: Гуравдугаар сарын 26-ны өдөр 240 цагийн визгүй зорчих бодлого хэрэгжсэнээс хойш яг 100 хоног өнгөрч байна. Энэхүү бодлогыг 2024 оны арван хоёрдугаар сарын 17-ноос хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл Бээжингийн боомтоор нийт 1.3 сая гадаадын иргэн нэвтрээд байгаа юм. Үүнээс 310 мянга орчим хүн визийн хөнгөлөлтийн хүрээнд 240 цагийн дотор визгүй зорчиж, Хятад улсад ирсэн байна. Тэдний дийлэнх нь аялал жуулчлал, худалдаа, хамаатан садантайгаа уулзах зорилготойгоор зорчжээ.
