Хятад улсын энэ оны “Засгийн газрын ажлын тайлан”-д хувийн хэвшлийн эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг дэмжихийг онцлон тэмдэглэсэн байдаг. Хятадын “Хоёр чуулган” өндөрлөсний дараа томоохон арилжааны банкнууд дээрх бодлогыг даган мөрдөж, хувийн хэвшлийн эдийн засгийг дэмжих цуврал арга хэмжээ авсан байна.
Гуравдугаар сарын 12-нд олон санхүүгийн байгууллагууд мэдэгдэхдээ цаашид хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд олгох хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, дунд болон урт хугацааны хөрөнгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, санхүүжилт олгох зам сувгийг өргөжүүлнэ.
Хятад цаашдын гурван жилд хувийн аж ахуйн нэгжид 6 их наяд юаниас багагүй хөрөнгө оруулалт, санхүүжилт олгохоор төлөвлөж байна. Хятадын банкны ТУЗ-ийн дарга Гэ Хайжяо:
- Хил дамнасан санхүүжилт, олон улсын төлбөр тооцоо, гадаад дахь хөрөнгө оруулалтын үйлчилгээний мэргэжлийн түвшинг дээшлүүлж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж гадаадад үйл ажиллагаа явуулахыг дэмжин, хилийн чанад дахь томоохон бүтээн байгуулалтын төсөл, жижиг хэмжээний амьжиргааны төслүүдэд оролцохыг дэмжинэ гэж хэллээ. Гуравдугаар сарын 12-нд Хятадын Аж үйлдвэр, худалдааны бан 80 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай технологийн инновацийн сан байгуулж, технологи, хувийн хэвшлийн эдийн засгийг дэмжихээ илэрхийлжээ.
Мөн Хятадын олон яам хороод санхүүгийн капиталыг эрт, жижиг, урт хугацааны хатуу технологид хөрөнгө оруулахыг дэмжиж, шинээр хөгжиж буй үйлдвэрүүд болон ирээдүйн үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийлээ.
