solongonews
2024 онд хүчин төгөлдөр дотоодын шинэ бүтээлийн патентын тоо 4.756 саяд хүрэв
2025-01-08 16:05
2024 онд хүчин төгөлдөр дотоодын шинэ бүтээлийн патентын тоо 4.756 саяд хүрэв

Сэтгүүлч 2025 оны 1-р сарын 07-нд болсон Оюуны өмчийн үндэсний газрын дарга нарын уулзалтаас ойлгосноор: 2024 онд Хятад улсын оюуны өмчийн эрхийн тоо хэмжээ, чанар сайжирав. Дотоодын шинэ бүтээлийн хүчин төгөлдөр патентын тоо 4.756 саяд хүрч, РСТ-ийн олон улсын патент, Мадридын олон улсын барааны тэмдэг, Гаагийн системийн дизайны мэдүүлгийн тоо дэлхийд тэргүүлж байна. Стратегийн ач холбогдол бүхий хөгжиж буй үйлдвэрүүдийн хүчин төгөлдөр шинэ бүтээлийн патентын тоо 1.349 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 15.7 хувиар өссөн байна.

Патентын хөрвүүлэлт, ашиглалтын тусгай арга хэмжээ эхэлснээс хойш улсын хэмжээнд 2700 гаруй их дээд сургууль, шинжлэх ухааны судалгааны байгууллага 1 сая 349 мянган патентын тооллого, үнэ цэнийн шинжилгээг хийж, хөрвөх боломжтой патентын нөөцийн номын санг бүрдүүлж, 450, мянган аж ахуйн нэгжтэй үнэн зөв холбогдсон байна. Он гарсаар патент шилжүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн тоо 613 мянгад хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.9 хувиар өссөн ба үүнээс их дээд сургууль, шинжлэх ухааны судалгааны байгууллагуудад патент шилжүүлэх зөвшөөрөл хүссэн өргөдлийн тоо 76 мянгад хүрч, өмнөх оны мөн үеэс 39.1 хувиар өссөн байна.  2024 оны 1-р сараас 11-р сар хүртэл улсын хэмжээнд оюуны өмчийн нөөц ашигласны төлбөрийн импорт экспортын нийт хэмжээ 356 тэрбум 410 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.6 хувиар нэмэгджээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл