solongonews
1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” энэ сарын 25-нд болно
2015-12-17 11:52
Хүүхдүүдийг баярлуулсан сайхан арга хэмжээ болох нь.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам”-ыг 12 сарын 25-нд Монголын Хүүхдийн ордонд болно. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвүүдэд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан хүүхдийн шинэ жилийн баярын арга хэмжээг 12 сарын 27-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд тус тус зохион байгуулагдана. “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 77 сая 608 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргах юм.

 

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл