solongonews
Бө-Аогийн Азийн чуулга уулзалтаас ДНБ-ий өсөлтийг таамаглав
2025-03-25 17:16
Бө-Аогийн Азийн чуулга уулзалтаас 2025 онд Азийн бодит ДНБ-ий жигнэсэн өсөлт 4.5 хувь болно гэж таамаглаж байна

03-р сарын 25-ны өдөр Бө-Аогийн  Азийн чуулга уулзалт "Бө-Аогийн Азийн эдийн засгийн хэтийн төлөв, интеграцийн үйл явц 2025 оны жилийн тайлан"-г нийтэлжээ. Уг тайланд Азийн жигнэсэн бодит ДНБ-ий өсөлтийн хурд 2025 онд 4.5 хувь өсч, 2024 оны 4.4 хувиас өндөр байх бөгөөд Ази тив дэлхийн эдийн засгийн гол хөдөлгүүр хэвээр байх болно гэж таамаглаж байна.

Худалдан авах чадварын паритетаар тооцсон уг тайланд дурдсанаар Азийн эдийн засгийн нийт ДНБ-ний дэлхийн хэмжээнд эзлэх хувь 2024 онд 48.1 хувь байсан бол 2025 онд 48.6 хувь болж өсөх төлөвтэй. Бүс нутгаар нь авч үзвэл, Зүүн Ази 2025 онд 4.3 хувь, Өмнөд Ази 5.9хувь, Төв Ази 5.0хувь,  Баруун Ази 2024 онд 2.1 хувитай байсан бол 2.9 хувь болж мэдэгдэхүйц өсөх төлөвтэй байна.

Ажил эрхлэлт, орлогын хувьд Ази тив ерөнхийдөө эерэг хандлагатай байна. Тус тайланд Азийн нийт ажилгүйдлийн түвшин 2025 онд 4.39  хувь байх төлөвтэй байгаа нь дэлхийн 4.96 хувиас доогуур байна. Бүс нутгийн орлогын байдал ерөнхийдөө тогтвортой байна. Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляцийн түвшин буурах хандлагатай байгаа тул 2025 онд Азийн бодит орлогын түвшин нэмэгдэх төлөвтэй байна.

Дижитал худалдаа, үйлчилгээний худалдаа нь Азийн эдийн засаг, худалдааны онцлох үйл явдал юм. Тайлангаас үзвэл, 2024 онд Ази Номхон далайн бүс нутгийн жижиглэн худалдааны цахим худалдааны өсөлтийн хурд 8.4 хувьд хүрэх төлөвтэй. Хятадын хил дамнасан цахим худалдааны импорт экспортын хэмжээ ойролцоогоор 369 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10.8 хувиар өссөн байна. Зүүн Өмнөд Азийн цахим худалдааны салбарын нийт барааны гүйлгээний хэмжээ 263 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар өсчээ. Азийн томоохон эдийн засаг дэлхийн дижитал худалдааны чухал оролцогчид болж, дижитал худалдааны дүрмийг боловсруулах ажил бүс нутагт тогтвортой хөгжиж байна. Үйлчилгээний худалдаа хурдацтай хөгжиж, үүний дотор дижитал хүргэлтийн үйлчилгээ өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж, аялал жуулчлалын үйлчилгээ мэдэгдэхүйц сэргэж, тээврийн үйлчилгээ ихээхэн нэмэгдэв.

Азийн эдийн засгийн интеграцчлалын томоохон ололт болох Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл нь бүс нутгийн хүрээнд чөлөөт худалдааны хэлэлцээрийн зохицуулалтыг нэгтгэж, нөөцийн хуваарилалтыг оновчтой болгож, Азийн орнууд нээлттэй хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлийг харуулж байна. 2024 онд RCEP бүс нутаг дахь худалдааны нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 3 орчим хувиар нэмэгдэж, ихэнх гишүүн орнуудын бүс нутаг дахь худалдааны хэмжээ жилээс жилд өснө гэж тайланд онцлов. Бүс нутгийн үйлчилгээний худалдаа эрчимтэй хөгжиж, 2024 онд Хятадын үйлчилгээний худалдааны хэмжээ 1 триллион ам.доллар давж, Лаос, Камбож зэрэг АСЕАН-ы шинээр хөгжиж буй орнуудын үйлчилгээний худалдаа мэдэгдэхүйц өсөх болно.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын ерөнхий нарийн бичгийн дарга Жан Жюнь хэлэхдээ: Олон тооны сорилттой тулгарсан Азийн эдийн засаг, ялангуяа Хятад, АСЕАН-ын эдийн засаг тогтвортой, эрч хүчтэй байсаар байна. Хятад улс эдийн засгийн өсөлт, бараа үйлчилгээний худалдаа, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалаар дэлхийд тэргүүлж, шинэ боломж, орон зайтай болж, дэлхийн эдийн засгийг тогтворжуулах, дэмжих чухал хүч, тулгын чулуу болжээ.

2025 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалт 25-ны өдөр Хайнаний Бө Ао хотод болж, мөн өдөр "Бө-Аогийн Азийн чуулга уулзалт 2025 оны Азийн эдийн засгийн хэтийн төлөв, интеграцийн ахиц дэвшлийн жилийн тайлан", “Бө-Аогийн Азийн тогтвортой хөгжлийн форум Ази ба дэлхийн 2025 оны жилийн тайлан - Уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах нь: Ази ногоон хөгжлийг дэмжих” жил бүрийн хурлын хоёр тэргүүлэх илтгэлийг нийтлэгдсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл