Аравдугаар сарын сүүлээр болж өнгөрсөн ХКН-ын 18 дахь сонгуулийн төв хорооны V бүгд хурлаар "Улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн XIII таван жилийн төлөвлөгөөний талаар ХКН-ын Төв хорооны санал"-ыг хэлэлцэн баталсан юм. Энэхүү саналын талаар Америкийн нэрт зөвлөх байгууллага-Брукинг судалгааны нийгэмлэгийн Жон Торнтон-Хятад судлалын төвийн судлаач Дү Давэй хэлэхдээ, хэдийгээр одоо XIII таван жилийн төлөвлөгөөний бодит нарийн агуулгатай танилцаагүй ч нэгэнт нийтэлсэн саналаас наанадаж дараах гурван тод талыг олж харж болно. Тухайлбал: Нэг. XIII таван жилийн төлөвлөгөөний саналд дурдсан банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийг түргэтгэж, хүүг улам чөлөөтэй болгохтой холбогдуулж хөрөнгийн зах зээлийг өөрчлөх. Хоёр. Ганц хүүхдийн бодлогыг цуцлав. Энэ нь Хятадын хүн ам зүйд маш чухал ач холбогдолтой. Гурав. Хөдөө тосгоны ядуу хүн амыг ядуурлаас ангижруулах санал дэвшүүлсэн бөгөөд Хятад улсын засгийн газар энэхүү зорилтыг биелүүлэх тухай их олон нарийн бэлтгэл хийсэн зэрэг болно гэжээ.

Брукинг судалгааны нийгэмлэгийн Жон Торнтон-Хятад судлалын төвийн судлаач Дү Давэй (David Dollar)
Тэрээр цааш нь онцлохдоо, XIII таван жилийн төлөвлөгөөний саналд Хятадын ирэх 5 жилийн хөгжлийн маш чухал агуулгыг хамарчээ. Жишээ нь гэхэд үйлчилгээний салбар нь Хятад улсын эдийн засгийн ирээдүйн хөгжлийн тулгар салбар болно. Түүнчлэн хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэргүй байдал болон хүрээлэн байгаа орчны асуудлыг хүч тавин зохицуулах зэрэг болно гэжээ.
