solongonews
Энэ оны хаврын баяраар зорчигчдын урсгал шинэ түүхэн амжилт тогтоох төлөвтэй байна
2025-01-08 17:28
Энэ оны хаврын баяраар зорчигчдын урсгал шинэ түүхэн амжилт тогтоох төлөвтэй байна.

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба өнөөдөр/2024.1.8/-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, хаврын баярын зорчигч тээврийн ажлын талаар танилцуулжээ. Тухайлбал, 2025 оны хаврын баярын зорчигч тээврийн хугацаа 01-р сарын 14-ээс эхэлж, 02-р сарын 22 хүртэл 40 өдөр үргэлжлэх юм. Цар хэмжээнээс үзэхэд, 2025 оны иргэдийн зорчилт хөдөлгөөн шинэ түүхэн амжилт тогтоох төлөвтэй байна.

Зам тээврийн салбаруудын гаргасан тооцооллоор, энэ оны Хаврын баярын үеэр давхацсан тоогоор 9 тэрбум зорчигч зорчилт хөдөлгөөнд оролцох төлөвтэй байгаа бөгөөд төмөр замын тээвэрлэлт давхацсан тоогоор 510 сая, иргэний агаарын тээврийн тээвэрлэлт давхацсан тоогоор 90 саяас давж, бүгд түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна. 

Энэ жилийн хувьд хүмүүс голцуу хувийн машинаар аялахыг тэргүүн сонголт болгож, давхацсан тоогоор 7.2 тэрбум хүн зорчих төлөвтэй байна. Энэ нь бүх зорчилтын хөдөлгөөний найм орчим хувийг эзлэх бөгөөд хурдны авто замын хөдөлгөөний ганц өдрийн үзүүлэлт түүхэн шинэ амжилт тогтоох төлөвтэй байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл