solongonews
Хятад, Японы хүмүүнлэгийн солилцооны дээд зиндааны зөвшилцлийн механизмын хоёрдугаар хурал болов
2024-12-26 09:57
Хятад, Японы хүмүүнлэгийн солилцооны дээд зиндааны зөвшилцлийн механизмын хоёрдугаар хурал болов

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И болон Японы Гадаад харилцааны сайд Такеши Ивая нар 2024 оны 12-р сарын 25-ны өдөр Хятад, Японы хүмүүнлэгийн солилцооны дээд зиндааны зөвшилцлийн механизмын хоёрдугаар хурлыг даргалан явууллаа. Энэхүү хуралдаанаар талууд дараах 10 чиглэлд нийтлэг ойлголтод хүрсэн байна.

1.Хоёр орны залуусын харилцан айлчлалыг идэвхжүүлж, тэдний хоорондын суралцах, ойлголцох боломжийг өргөн хүрээнд дэмжихээр тохиролцов.
2.Оюутан солилцоог өргөжүүлэн, бага, дунд сургууль болон их, дээд сургуулиудын хооронд найрсаг харилцаа тогтоож, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг онцлов.
3.Хоёр орны иргэдийн харилцан айлчлалыг дэмжихийн тулд аялал жуулчлалын салбарт илүү олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр тохиролцов.
4.Хятад, Японы ах дүү хотуудын харилцааг өргөжүүлж, орон нутгийн хамтын ажиллагаа болон соёлын солилцоог идэвхтэй дэмжих механизм, хөтөлбөрийг ашиглахыг онцлов.
5.Харбины Азийн өвлийн спортын наадам (2025) болон Айчи-Нагоя хотноо болох Азийн наадам (2026)-ыг амжилттай зохион байгуулахад харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцов.
6.Кино, хөгжим, хүүхэлдэйн кино, тоглоом зэрэг соёл, зугаа цэнгэлийн салбарт харилцаагаа гүнзгийрүүлж, урлагийн бүтээл солилцох, орчуулга, хэвлэх ажлыг дэмжихээр шийдвэрлэв.
7.Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд болон судалгааны төвүүдийн солилцоог бэхжүүлж, иргэдийн үзэл бодолд эерэг нөлөөлөл үзүүлэхийг зорино.
8.Эмэгтэйчүүд хоорондын солилцоог идэвхжүүлж, жендерийн тэгш байдал, хамтын хөгжлийн талаар туршлага хуваалцахаар тохиролцов.
9.Осака-Кансай (2025)-ийн дэлхийн экспо нь хоёр орны иргэдийн ойлголцлыг бэхжүүлэх чухал индэр болно гэж үзэж, Японы тал энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Хятад улс дэмжихээ илэрхийллээ.
10.Хятад, Японы хүмүүнлэгийн солилцооны дээд зиндааны гуравдугаар хурлыг тохиромжтой цагт зохион байгуулах талаар тохиролцов. 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл