solongonews
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ
2025-03-26 09:17
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн болон бусад бараа ачсан Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг 03-р сарын 23-нд Хоргос төмөр замын боомтоос хөдөлж, Польшийн Маласжевичийг зорив. Тухайн өдрийн байдлаар, Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн нийт 90 мянга гаруй галт тэрэг Шиньжяны Хоргос, Алаг уулын ам төмөр замын боомтоор дамжин өнгөрч, олон улсын нийлүүлэлтийн сүлжээ, аж үйлдвэрийн сүлжээний тогтвортой, жигд ажиллагааг үр дүнтэй баталгаажуулж, Хятад-Европын эдийн засаг худалдааны солилцоог ахиулахад шинэ түлхэц өгсөн байна. 2024 онд Шиньжяны төмөр замын хос боомтоор дамжин өнгөрсөн Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн галт тэрэгний тоо 16 мянга 400-д хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар нэмэгдсэн байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл