Зургаан настай ихэр эгч дүү Ukulele хуураа тоглон, ”хамтлаг”-гийхаа шинэ дуунаас дуулна. Энэхүү ихэр эгч дүү хоёрын аавтайгаа хамт “байгуулсан” хамтлаг нь Фүжүө хотын онцлог болсон байна.

Бидний “хамтлаг”
Эгч дүү хоёрын аав Тан Мин Дундад улсын Гүйжүө мужийн нэгэн уулын тосгонд төрсөн бөгөөд эцэг эх нь аль эрт нас барсан байна. Хоол хүнс, мөн өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэрээр гитар тоглож сурсан аж. 2001 оноос эхлээд гудамжинд дуу дуулан амьдардаг болсон гэнэ. 2008 онд Тан Мин дуугаараа насны ханиа олж хуримлаад 2009 онд ихэр хоёр охинтой болжээ. Тэгээд хоёр охиндоо Жэнь Жэнь, Нань Нань гэсэн нэр хайрласан байна.

Гоё дуулж байна.
Хоёр охин 4 настай байхдаа Ukulele хууртай танилцаж, өнөөдөр болоход Дундад улсын Чан Шаа, Хуай Хуа, Гүй Ян зэрэг олон муж хотуудаар аялжээ. ”Олон улсаар ингэж аялж явах нь охидоо дасгалжуулан сургаж байгаа явдал юм. Энэ хоёр жилд хоёр охин минь олон зүйлийг сурсан, маш сайн туршлагатай ч болсон” гэж Тан Мин танилцуулав.

Бид олон фенүүдтэй болсон
Хоёр охин зөвхөн дуу хөгжимд авьяастай биш юм. Эгч Жэнь Жэнь нь зураг зарахад хорхойтой учир зараач болох хүсэлтэй. Охин дүү Нань Нань дуу дуулах хүсэлтэй бөгөөд алдартай дуучин болох мөрөөдөлтэй. Тан Мин ч хоёр охиныхоо хүсэл мөрөөдлийг хүндэтгэхээ илэрхийлсэн байна.

Шоу эхлэх гэж байна шүү
Цөөн бус хүн Тан Мин хоёр охиноороо мөнгө олж байна гэдэг. Үүний тухай Тан Мин: - Бид гурав дуу дуулж эхэлснээс орлого нэмэгдсэн нь үнэн. Гэсэн хэдийн ч би мөнгөний төлөө биш, харин хүүхдүүддээ амьдрах арга ухааныг зааж сургаж байна гэсэн байна.

Аав аа, үүнийг бидэнд авч өгч болох уу?

Жэнь Жэнь, Нань Нань хоёр

Баяртай,дахин уулзнаа
