DIY: Хаврын чимэг – Хүзүүний зүүлт
2015-12-28 18:21
За бүсгүйчүүдээ тун удахгүй хавар болох гэж байна. Хаврын гоёлоо бэлдсэн үү? Тэгвэл энэ зүүлтийг өөрийн гараар маш амархан хийвэл яаж байна?
Танд хэрэг болох зүйлс бол:
Том жижиг цагирагнууд
Неон өнгийн бүдүүн утас
Хайч
Асаагуур

За хийж эхлэцгээе!
Эхний алхам бол та өөрийн давтагдашгүй зүүлтнийхээ загварыг гаргаарай. Гаргасан загвараа мартахгүйн тулд зургийг нь авах нь хамгийн сайхан санаа.

Дагаарийн алхам бол 2 цагирагийг неон утсаар холбоно. Утсыг 30 см-ийн урттай тайрч 2 цагирагийг утсаар 4-5 удаа орооно.

Ороосны дараа 2-3 удаа нямбай, сайн зангидах хэрэгтэй. Үзүүрийг тайрна.

Одоо ур дүй шаардсан хэсэг бол энэ юм. Асаагуур галыг авч тайрсан 2 үзүүрийг хайлах хүртэл шатаана. Дараа нь тэр даруйдаа хайлсан хэсэг дээр асаагуурын араар сайн дарж өгөх хэрэгтэй.

Эхний хэсэг дуслаа. Одоо бусдыг холбохдоо бүгдийг дахин давтана.

Цааш үргэлжлүүлж хийгээд байгаарай...

Бүгдийг холбож дууссан бол одоо неон утаснаас 1м-ийг авч зурагт үзүүлсэн шиг дэгээ гаргаад татна.

Нөгөө талыг ч мөн адил хийнэ

Таны зүүлт бэлэн боллоо! Өөрийн гараар хийсэн зөвхөн таны давтагдашгүй загвар.

Зүүлтний уртыг та өөртөө эвтэйхнээр тааруулаад 2 үзүүрийг зангидаарай.

Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Надад бол энэ зүүлт үнэхээр их таалагдаж байгаа. Өөрөө хийнэ гэж бодож байна.
Кана
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
