Өдрийн эрч хүч ӨГЛӨӨ-с эхэлдэг. Тухайн өдөр бидний хийх гэж төлөвлөсөн бүх зүйл өглөө сэрэхээс үр дүн нь мэдрэгдэж эхэлдэг. Тэгэхээр өглөө босохдоо:
-Би бол хамгийн мундаг
-Би л өнөөдөр үүнийг хийж чадна
-Өнөөдөр л хийхгүй бол ахиж боломж намайг хүлээхгүй
-Өнөөдөр бол бэлэг...гэх мэт эдгээр үгсийг үргэлж өөртөө хэлж заншвал тухайн өдөр илүү эрч хүчтэй басхүү зорилготой эхэлдэг. Хийх 1000 ажил байсан ч түүн дотроос хийж чадах ганцхан ажил буй ч өөртөө итгэлтэйгээр бүхнийг төлөвлө. Төлөвлөөгүй их ажлаас төлөвлөгөөнд суурилж амжуулсан бага ажил илүү үр өгөөжтэй байдаг. Тиймээс яг одоо бал цаас аваад энэ долоо хоногийн ажлын төлөвлөгөө гаргаарай долоо хоногийн төгсгөлд гайхалтай үр дүн чамайг хүлээнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний 10 жилд сурсан математик химийн бодлогууд төдийлөн бидний амьдралд ашиглагддаггүй ч хэрхэн яаж хэцүү зүйлстэй тулгарахад түүнийг даван туулах тэвчээр хатуужил шантрашгүй тууштай занг бидэнд олгосон гэдгийг сана.
Жижиг гэлтгүй бүх зүйлсээс өөртөө сэтгэл ханамж авж хэцүү гэж өөрийгөө зовоолгүй бэрх гэж бүдрэлгүй хамгийн гол нь бэрхшээл бүрийн өмнө зоригтойгоор тулалдаж чадсан хүн л ялалтын тавцанд тугаа мандуулна гэдгийг өөртөө бат суулгаж чадсан хүн жинхэнэ баатар. Маргааш эргээд санахад өглөө эхэлсэн эрч хүчтэй байдал тань өдрийн турш бэлэг байсан гэдгийг мэдрүүлж өгдөг амьдралд хором мөч бүхэн талархаж яваарай.
Ажлын төлөвлөгөө хийх гайхалтай санаанууд:





