solongonews
Бэлэн бай!
2015-12-28 18:21
Үс засалт гэдэг өөрөө тухайн эмэгтэйн илрэл болдог.Ихэнхи эмэгтэйчүүд үсээ задгай тавих, ороох, сүлжих гэх мэт хэдхэн төрлөөр үсээ янзалдаг. Энэ болгонд цаг их орно.Иймээс үсээ хурдан хугацаанд янзалах, бусдаас өөрөөр харагдахад түлхэц болохуйц зүйлсийг танилцуулъя.
Үсний жижиг хавчаар
 Үсний жижиг хавчаар цаг хэмнэж, олон төрлийн хэлбэрт оруулахад тусалдаг гол зүйл. Үсний боолт хэрэглэхгүйгээр хавчаараар эвтэйхэн хэлбэрт оруулж болдог давуу талтай.
 
Аялалын жижиг цүнх
Дэлгүүрийн лангуун дэр жижигхэн үс арчилгааны ком байрладаг. Энэ нь дотроо таны хэрэглэдэг бүхнийг багаар савлаж, аялал зугаалганд авч явахад тохиромжтой болгож байгаа юм. Тэгэхээр авахдаа үсний спрей, тостой комыг авах шаардлагатай. 
 
Гоёл чимэглэл
Үсний хавчаар, гоёл чимэглэл бүр өөр байх ёстой. Хэв маяг, загвар, өнгө бүрийг аль болох давтаж авахгүй байх хэрэгтэй. Содон, өвөрмөц байх тусмаа таныг өөрөөр илэрхийлэх болно.
 
Жижиг тоноглол
 
Цүнхэндээ хийгээд аваад явахад авсаархан үсний тоноглолыг санал болгоё. Үсний олон талт индүү, сэнс гээд өөрт хэрэгтэй гэсэн зүйлээ аялалд аваад яваарай.
 
Сам
Мэдээж урт үсийг хэлбэрт оруулах энгийн бөгөөд хурдан арга бол сам. Өтгөн үстэй бол том шүдтэй сам, богино үстэй бол жижигийг гэх мэт өөрийн онцлогт тохирсон зүйлийг сонгох нь чухал.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл