Залуусын анхаарлыг татах хамгийн амжилтгүй аргууд
2015-12-28 18:21
Зарим бүсгүйчүүд анхны болзоон дээрээ залуугийнхаа анхаарлыг татах, таалагдах гэж хэт их хичээснээс болж алдаа гаргадаг. Таны гаргасан алдааг залуу маань хэр хүлээж авдаг бол? Ямартай ч доорх үйлдлийг болзооны үеэр битгий хийж байгаарай.
1. Бүдүүлэг загинах
Олон нийтийн газарт бүдүүлэг зан гаргаж түүнийг эвгүй байдалд битгий оруул. Хашгирах, чанга ярих, бүдүүлэг үг хэрэглэх гэх мэт.
2. Бохь шиг наалдах
Та түүнд дурласан байж болно. Гэхдээ залуугийнхаа залхууг хүргэтэл наалдах хэрэггүй. Түүний амьдралд хэт их оролцож, хаана юу хийж явааг нь цагдах хэрэггүй. Зүгээр л орхичих. Түүнд хувийн орон зай үлдээ.
3. Дүр эсгэх
Түүний дэргэд өөрийнхөөрөө л бай! Эрчүүд өөрийнхөө дэргэд өөрийнхөөрө байдаг бүсгүйд татагддаг. Өөрийгөө хэн гэдгийг түүнд ойлгуул. Ямар ч байсан өөр хүний баг зүүх хэрэггүй.
4. “Буруу “ хувцаслах
Мэдээж эрчүүд таны хувцаслалтыг анхаардаг. Болзоондоо даруухан хувцаслах нь хамгийн зөв. Задгай энгэргүй цамц, бас богино банзал өмсөхгүй байхыг бод.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
