
Швейцарийн Женев хотын Үндэстнүүдийн ордонд Хятадын сансрын нисэгч Лю Ян НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 58-р чуулганы "Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр гарсны 30 жилийн ой"-ын дээд хэмжээний уулзалтад видео бичлэгээр илтгэл хийж байна.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 58-р чуулган "Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 30 жилийн ой"-н дээд хэмжээний хурал 02-р сарын 24-нд болов. Хятадаас сансарт гарсан анхны эмэгтэй сансрын нисгэгч Лю Ян дэлхийн шилдэг эмэгтэйчүүдийн төлөөлөгчийн хувиар видео бичлэгээр илтгэл хийж, шинэ эриний Хятадын эмэгтэйчүүдийн үйл хэргийг өндөр чанартай хөгжүүлэх үзэл баримтлал, ололт амжилтыг танилцуулав.

