Давсгаар өвдөхөд гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?
2015-12-28 18:21
Эмэгтэй хүн хэзээ ч доороосоо даарч болохгүй. Даарвал цистит буюу давсагны үрэвсэл тусна шүү. Цаг тутамд шээс чинь хүрч давсгаар чинь хатгуулж өвдөх хэцүү л биз дээ, охид минь. Дулаахан гутал, дотортой өмд өмсөөрэй. Тиймээс давсгаар өвдөхөд гэрийн нөхцөлд эмчлэх аргыг та бүхэндээ хуваалцъя.
Хэрэглэгдэх зүйлс
1. Хар даавуу <Жижиг л байхад болно>
2. Сүүл , шар тос
3. Паар, пийшин

Ашиглах заавар
Сүүлээ нимгэхэн хэрчээд хар даавуундаа ороон халуун пааран дээр тавихад сүүл хайлан даавуу ч хав халуун болгоно. Халсан даавуугаа давсган дээрээ ойролцоогоор 20 минут тавина. Давсагны чинь өвчин намдахгүй байвал 2-3 өдөр дарааллаад орой бүр жин тавихад өвчин чинь намдах болно.

Мэдээж, энэ бол эмчид яаралтай очиж чадахгүй, цаг хожих гэсэн нөхцөлд хэрэглэх арга юм шүү. Тиймээс өвдөлтөө гайгүй болсон даруйд мэргэжлийн эмчид очиж үзүүлээд сайн эмчилгээ хийлгэх хэрэгтэй шүү, охид оо.
Гоо
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
