solongonews
Яаж эрчүүдийг өөртөө татах вэ?
2015-12-28 18:21
Эрчүүдийг өөртөө татахын тулд та яах ёстой вэ?
Эсрэг хүйстнээ өөрөө өөртөө татаж дурлуулахын тулд хамгийн гол нь өөрийнхөөрөө байх нь чухал. Гэхдээ зарим эмэгтэйчүүд  дурласан залуугаа өөрөө өөртөө татах мөн  яаж таалагдсанаа илэрхийлэхээ тэр бүр сайн мэдээд байдаггүй.  
Таалагдсан залуугаа өөртөө дурлуулахыг хүсэхгүй хүн гэж байхгүй байх харин хэрхэн яаж гэдгээ мэдэхгүй байна уу? Тэгвэл танд өгөх зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.
 
Инээмсэглэл.
Инээмсэглэл бол эмэгтэй хүн бүрийн таалагдсан залуугаа өөртөө татах хамгийн амархан мөн хамгийн найдвартай зэвсэг. Ямар нэгэн инээмсэглэх шалтгаан ол, тэгээд өөртөө итгэлтэйгээр хамгийн сайхнаараа сэтгэлээрээ инээмсэглээрэй. Хэрвээ өмнө нь танд тохиолдож байсан хөгжилтэй эсвэл сайхан зүйлээ төсөөлвөл инээмээмсэглэл тань илүү үнэмшилтэй мөн сэтгэлээс тань гарах байх.
 
Өөрийнхөө дотор байгаа өөртөө дурлуул.
Хэн нэгний төлөө өөрөөсөө өөр хүн болж, чи биш болж өөрчилөгдөнө гэдэг үнэхээр утгагүй зүйл. Чамд биш чиний бүтээсэн “БИ” гэдэг хүнд дурлачихвал цаг хугацааны эрхэнд жинхэнэ чамайг олж харвал дургуйцах магадлал өндөр. Тиймээс ямагт яг л өөрийнхөөрөө байгаарай. 
 
Нууцлаг байхыг хичээ.
Түүнийг үргэлж асуултуудтай нь үлдээ. Түүний мэдэхийг хүссэн бүх мэдээллийг нэг дор нь хэлээд өгчихвөл сонирхолгүй шүүдээ. Дэлгээд тавьчихсан ном шиг бүсгүйг хэн сонирхох билээ, тиймээс нууцлаг байж өөрийгөө бага багаар нээж таниулаарай.
 
Түүнийг үргэлж хүсэлттэй нь үлдээ.
Энэ нь түүний хүссэн болгоныг биелүүлэхээ боль гэсэн үг. Яг хэлсэнээр байх юм бол тэр таниас залхаж эхлэнэ. Түүнрүү түрүүлж мессиж бичиж яавч болохгүй (хэрвээ та 2 тийм ч дотно биш бол). Ярилцлага уйтгартай болж эхлэхээс өмнө чатаасаа түрүүлж гар. Түүнтэй чаталж байхдаа яг сонирхолтой болж эхэлж байхад нь яриаг дуусгаж гар. 
 
Хамгийн гол нь түүнийг хорьж болохгүй.
Хэн нэгний хэнд дурлах, хэнийг хайрлахыг хорьж хориглож зааж хэзээ ч болохгүй. Хүний оюун бодлыг удирдаж болохгүйгээс хойш өөртөө шууд дурлуулна гэж байхгүй, та зүгээр л өөртөө татах нөхцөл байдлыг бий болгож байгаа болно. Тэр танд дурлавал үнэхээр сайн хэрэг “ Баяр хүргэе”, харин үгүй бол танд дурлах өөр нэгнийг хай. Гэхдээ хайр хайхаар биш зүгээр л хайхгүй орхичихоор гарж ирдэг гэдэг. Амжилт сайхан бүсгүй минь.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл