Хүүхдээ бор хоолонд оруулах гэж бүү яар
2015-12-28 18:21
Гэвч зарим ээжүүд хүүхдээ бор хоолонд оруулахыг урьтал болгодог. Зарим нь бүр хүүхдээ дөнгөж гурван сар хүрэв үү үгүй юу бантан, каш өгөөд эхэлдэг. Тухайн үедээ ээжид болон хүүхдэд ямар нэгэн өөрчлөлт мэдэгдэхгүй байж болох юм. Гэвч хүүхэд өсч томроход ходоод, гэдэсний өвчлөлтэй, асуудалтай нэгэн болж хувирдаг.

Хүүхдийн ходоод зургаан сар хүртлээ эхийн сүүнээс өөр зүйлийг боловсруулах чадваргүй байдаг аж. Учир нь ходоодонд нь хангалттай хэмжээний өнгөр тогтож, хоолыг шингээх биетүүд бий болоогүй байдаг байна.
Гэвч зарим ээжүүд хүүхдээ бор хоолонд оруулахыг урьтал болгодог. Зарим нь бүр хүүхдээ дөнгөж гурван сар хүрэв үү үгүй юу бантан, каш өгөөд эхэлдэг. Тухайн үедээ ээжид болон хүүхдэд ямар нэгэн өөрчлөлт мэдэгдэхгүй байж болох юм.
Гэвч хүүхэд өсч томроход ходоод, гэдэсний өвчлөлтэй, асуудалтай нэгэн болж хувирдаг. Ялангуяа, хоол нь удаан шингэдэг, хоолоо боловсруулж чаддаггүй, ходоод гэдэсний шархлаатай болох нь олон тохиолддог байна.
Тиймээс хүүхдээ цагаас нь эрт бор хоолонд оруулах гэж яарах хэрэггүй. Зургаан сар хүрээгүй хүүхдэд эхийн сүү хангалттай хүнс тэжээл болдог байна. Тиймээс эхчүүд маань хөхөө сайн сүүтэй байлгахын тулд сайн хооллож, амарч тухлаад байвал сүү сайн орно. Хүүхэд ч эрүүл саруул бойжих билээ.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
