Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2025 оны ээлжит чуулган тун удахгүй Хятадын Хайнань мужийн Чунхай хотын Бө-Ао-д болно. Өнгөрсөн 20 жилийн хөгжлөөр дамжин өнөөдөр гэхэд Бө-Ао нэгэнт нээлттэй Хятад улсыг төлөөлж чадах орон нутгийн нэг нь болсон.

- Энэ газар миний төрөлх нутагтай маш төстэй, үзэсгэлэнт далайн тэнгис болон арлуудтай. Өнгөрсөн оны 08-р сард би АНУ-д үйлдвэрлэсэн тусгай зориулалтын эмийг Хайнаньд хэрэглэсэндээ маш их аз тохиосон гэж үзэж байна хэмээн Грекийн программ хангамжийн инженер Александр хэлж байлаа.
Тэрээр одоо түүний эхнэр Жантай хамт Хайкөү хотод амьдарч байна.
Бө-Ао Лэчэнгийн олон улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын туршилтын бүс (цаашид "Туршилтын бүс" гэх) нь 12 жилийн өмнө батлагдаж, Хайнань мужийн гадаадад нээлттэй эрүүл мэндийн бүсний нэг нь юм.Туршилтын бүс нь "Тусгай зөвшөөрөлтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ,тусгай зөвшөөрөлтэй судалгаа,тусгай зөвшөөрөлтэй олон улсын эрүүл мэндийн солилцоо" зэрэг бодлогын давуу тал дээр тулгуурлан, олон улсын шинэ эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг Хятадад түргэн нэвтрүүлэх хамгийн чухал суваг болсон юм.
Лэчэнгийн захиргааны товчооны дарга Жя Нин танилцуулахдаа“Хятадад анх удаа 460 гаруй зөвшөөрөлтэй эм, эмнэлгийн хэрэгсэл 110,900 өвчтөнд ашиг тусаа өгчээ.Хайнаний 59 улсад визгүй зорчуулах бодлого, Хятадын дамжин өнгөрөх визгүй бодлогын дагуу 2024 оны 12-р сард туршилтын бүс нь Индонезийн олон улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын багийг хүлээн авч, биеийн үзлэг, нөхөн сэргээх, эрүүл мэндийн гоо сайхан гэх мэт цогц үйлчилгээг нэвтрүүлж, нэг хүнд ногдох хэрэглээг 12 мянга гаруй юаньд хүргэж, эрүүл мэндийн аялал жуулчлалын шинэ амжилтад хүрсэн байна.
Бө-Аогийн Азийн чуулга уулзалт болох газраас 9 километрийн зайд орших Таньмэньжэньд Хятадын үндэсний нэгдүгээр зэрэглэлийн музей болох Хятадын (Хайнань) Өмнөд тэнгисийн музей байдаг.
Уг музей ба Италийн Пуглиа бүс нутгийн засгийн газар 03-р сарын 20-нд хамтран "Хоёр тэнгисийн уулзвар соёл иргэншил-Италийн Пуглиа хотын археологийн дурсгалын үзэсгэлэн"-г зохион байгуулсан байна.Италийн Пуглиа хотын 214 ширхэг (иж бүрдэл) археологийн дурсгалыг Таньмэньжэнь тосгонд гурван сарын хугацаатай дэлгэх болсон.
Хятад,гадаадын соёл иргэншлийн солилцоо жил тусамд нэмэгдэхийн дагуу олон мянган жилийн турш уламжлагдан ирсэн нутгийн загас агнуурын соёл ч ийнхүү дэлхийн хүмүүст танигдсан байна.2024 онд уг музейд нийт 1.44 сая жуулчид зочилж,тосгоны оршин суугчдын орлогыг нэмэгдүүлсэн байна.
Чүнхайн аялал жуулчлал,соёлын товчооны орлогч дарга Хөү Юаньюань:
- Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад үйлчлэхийн тулд Чүнхай хотын Бө-Ао орчмын хөдөө тосгоныг соёлын аж үйлдвэрээр сэргээн хөгжүүлэх туршилтын төсөлд хамруулан,форум болох газрын эргэн тойрны суурин болон тосгоныг хөгжүүлэхэд анхаарал хандуулсан ажээ. Ингэснээр эдгээр газрууд нь туршилтын бүс, музейн хамт нээлттэй Хятад улсын тод төлөөлөгч болсон билээ.
