Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нарийн бичгийн дарга Жан Жюнь нэгдүгээр сарын 8-нд мэдэгдэхдээ, Бө-Аогийн Азийн чуулга уулзалт 2025 оны 3 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Хайнаний Боаод “Хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд Азийн ирээдүйг бий болгох нь” сэдвийн хүрээнд болно гэлээ.
Уг чуулга уулзалтын хэвлэлийн бага хурал 8-нд Бээжин хотноо болжээ. Энэ үеэр Жан Жюнь хэлэхдээ, өнөөдрийн дэлхий дахины тогтолцоо хурдацтай өөрчлөгдөж байгаа бөгөөд олон улсын дэг журмыг дахин бэхжүүлэх шилжилтийн үе шатанд байгаа юм. Ази тив дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болохын хувьд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, сорилтын эсрэг хамтаар хариу арга хэмжээ авах ёстой гэлээ.
Эх сурвалжид мэдээлснээр, уг чуулга уулзалтын үеэр хиймэл оюун ухааны хэрэглээ болон засаглалыг хэрхэн тэнцвэртэй ахиулах, мөн дижитал чадавхыг бэхжүүлэх, дижитал ялгаа зөрөөг багасгах, уг чиглэлээрх холболтыг хэрхэн дэмжих зэрэг асуудлаар ярилцах болно гэжээ.
