solongonews
Эмэгтэй хүн гэдэг...
2015-12-28 18:21
Эмэгтэй хүн гэдэг дээд тэнгэрээс илгээсэн бурхантай адил санагддаг. Сүүн цагаан сэтгэлтэй энэрэнгүй, уяхан сэтгэлтэй тийм л хүмүүс шүүдээ.
 
 
Эмэгтэй хүн гэдэг дээд тэнгэрээс илгээсэн бурхантай адил санагддаг. Сүүн цагаан сэтгэлтэй энэрэнгүй, уяхан сэтгэлтэй тийм л хүмүүс шүүдээ. Эрчүүд эмэгтэйчүүдийгээ ойлгогдохгүй, ойлгомжгүй сонин гээд л байдаг, харин тэд магадгүй ойлгохыг хүсдэггүй, ойлгохыг хичээгээгүй хүмүүс л байгаа байх. Эмэгтэй хүн гэдэг жижиг зүйлд гомдож жижиг зүйлд баярлаж бяцхан зүйлээс хайрыг мэдэрдэг тийм мэдрэмтгий уяхан хүмүүс байдаг.
 
Мянга мянган сарнайн дэлбээн дээр гишгүүлж, том хаусанд  амьдруулж, мөнгөөр бороо оруулж, үнэтэй цайтай хувцас биен дээрээ тохож байвал жаргалтай байдаг тийм хүмүүс хэмээн ойлголттой эрчүүд байдаг шүү дээ. 
Гэхдээ үнэн хэрэгтээ тийм биш, өглөө ажилдаа гарахдаа Хайртайшүү гээд хацар дээр үнсээд явдаг, өдрийн хоолныхоо цагаар залгаад
 
Миний хайр юу хийж байна гэж асуудаг, орой ажлаасаа тараад ирэхдээ дуртай чихэрийг нь аваад ирдэг, тэгээд хийсэн хоолыг нь амтархан идээд хөөрхөн инээмсэглээд үнсэх тийм л залууг эмэгтэйчүүд хүсдэг юм. 
Ямар ч ноцтой хэрэг болоод чи түүнийг гомдоосон байсан ч эмэгтэй хүн чамайг араас минь ирээд битгий яв гэж хэлээсэй гэж нууцхан боддог, надад битгий хүр гээд гарыг чинь түлхсэн ч бүү шантраарай залуу минь хайртай эмэгтэй чинь дотроо намайг тэврээч  гэж бодож байгаа. 
 
Хааяа ч гэсэн анх болзож байснаа дурсаад бяцхан болзоо зохиож байгаарай, юм бүхэн шинээрээ сайхан байдаг болохоор тэр өдрийг дахин шинээр мэдэрсэнээр та хоёр бие биедээ дахин  дахин шинээр дурлах болно. 
Дээр дурьдсан шиг эмэгтэй хүн бяцхан зүйлд гомдож, жижигхэн зүйлд баярладаг, хайртай бүсгүйгээ  удаан  хүлээлгэснийхээ хариуд бяцхан ч гэсэн түүний дуртай зүйлийг аваад очиж байгаарай, хүлээлэгсэнд чинь гомдох ч авчирсан тэр бяцхан бэлгэнд чинь илүү их баярлаж  хүлээлэгсэнийг чинь таг мартаж орхих байх шүү. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл