solongonews
Аялалд явах гэж буй хүмүүсд өгөх зөвлөгөө #1
2015-12-28 18:21
Ялангуяа онгоцны буудал дээр. Хилээр гарах гэж байх үедээ цүнхээ хэзээ ч хажуунаасаа салгаж болохгүй. Бүтэхгүй нөхдүүд цүнхний чинь аль нэг халаас руу хууль бус зүйл хийчихээд л шал тоохгүй явж байна.

Хамгийн анх гадаад орноор аялж байхдаа мэдэхгүй чадахгүй зүйлс зөндөө л олон байдаг байлаа. Адаглаад  наад зах нь гэхэд том том онгоцны буудал дотор төөрчих гээд л.  Дэлгүүр ороод гоймон авах гэж байгаад хатаасан далайн амьтан ч авч байсан тохиолдол байлаа. Гэхдээ алдаж онож явсан ч аялал бүхэн гайхалтай. Анх удаагаа аяллаар явах гэж байгаа хүмүүсд зөвлөх хэдэн зүйл байна. 

 

1.    Газраа судла
Хамгийн чухал нь ямар шашин шүтдэгийг нь судлах хэрэгтэй. Би өнгөрсөн жил Бали-руу явсан юм. Нэг өдөр их халуун байсан болохоор шорт майк өмсөөд л буудлаасаа гарсан. Хоолонд орчихоод л нэгэн сүм рүү очих болдог юм байна. Би ч тоосонгүй сүм рүү нь яваад л орсон. Ороод л шууд хөөгдөөд гарсан даа. Муслим шашинтай болохоор гуя цээжээ гаргасан хувцас өмсөж болохгүй байсныгаа хөөгдөж гараад л ухаарсан даа. Мөн цаг агаарыг нь сайн мэдэж яваарай. Балигийн онгоцны буудал дээр буугаад яг л саунд байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тиймээс хувцсаа зөв зохицуулах хэрэгтэй. 
 

2.    Улсынхаа талаар мэдлэгтэй бол
Гадаад улсад явж байхад ихэнхи хүмүүс “Чи аль улсых вэ?” гэж асуудаг. Тэдэн дотроос бараг л бүгд шахуу “Хятад уу?” гэдэг. Би хамгийн анх Хайнан руу аялж байлаа. Нэг өдөр захаар явж байтал худалдагч хүүхэн дээрх асуултуудыг асуусан. Би “Би Хятад биш Монгол” гэхэд “Монгол гэж ямар улс байдаг юм” гэж асуухад нь “Хятад, Орос хоёрын дунд байдаг сайхан улс байдаг юм шүү“ гэхэд худалдагч бүсгүй “Улсынхаа талаар надад сайн яриач “ гэж байсан.  Танд ч гэсэн ийм асуулт тааралдвал та юу гэж хариулах вэ? Гадаад улсаар аялах гэж байгаа бол ийм асуултанд бэлтгэлтэй яваарай. 

3.    Сэрэмжтэй байх
Хамгийн чухал зүйл. Ялангуяа онгоцны буудал дээр. Хилээр гарах гэж байх үедээ цүнхээ хэзээ ч хажуунаасаа салгаж болохгүй. Бүтэхгүй нөхдүүд цүнхний чинь аль нэг халаас руу хууль бус зүйл хийчихээд л шал тоохгүй явж байна. Мөн малгайтай цамц , куртка өмсөж байгаа бол малгайгаа өмсөөд явж байх хэрэгтэй дээ. Яг хилээр гарахдаа бүх халаас, юүдэн, цүнх гэх мэт гартаа байгаа зүйлсээ заавал шалгаж үзээрэй. Мөн хүний тээшийг хилээр авч гарах нь осолтой шүү. Хичнээн найдвартай зүгээр байх гэж санагдсан ч хамаагүй. Зөвхөн өөрийнхөө зүйлд л эзэн болоорой. 
 

4.    Өөртөө итгэлтэй байх 
Балигийн онгоцны буудалд буугаад ачаагаа аваад баахан халууцаад муухай царайлчихсан хэдэн нөхдүүд  буудлаас гарах гэж байхад 2 залуу хүрч ирээд цүнх түрээд л,  хошин юм ярьж өгөөд л , дуу дуулаад л такси руу аваачиж өгсөн юм. Тэгээд таксинд суух гэхэд 20’000RP (индонез мөнгө) нэхдэг байгаа. Яагаад гээд асуутал  бид хоёр тээшийг чинь зөөж өгсөн, та хэдийг инээлгэсэн, такси олж өгсөн гэдэг юм даа. Яалт ч үгүй энэ бүгд үнэн юм хойно бид мөнгө өгсөн дөө. Танд ч гэсэн битгий ийм зүйл тохиолдоосой гэж хүсэж байна. Юу ч тохиолдсон өөртөө итгэлтэй , бүх зүйлийг чадах юм шиг  царай гаргаж яваарай. Тэгэхгүй бол танд ямар нэгэн тусламж үзүүлснийхээ төлөө мөнгө нэхдэг юм шүү. 
 
 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл