12 дугаар сарын 16-ны өдөр Дэлхийн интернэт сүлжээний их хурлын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дээд зиндааны мэргэжилтний зөвлөх комисс албан ёсоор байгуулагдаж, дээд зиндааны мэргэжилтний зөвлөх комисс анхны хурлаа хийснийг мэдээлжээ. Хурал дээд зиндааны мэргэжилтний зөвлөх комиссын дүрмийг баталж, дээд зиндааны мэргэжилтний зөвлөх комиссын даргаар Жек Ма, Фади Чехаде нарыг сонгожээ.

Эх сурвалжаас үзвэл, Дэлхийн интернэт сүлжээний их хурлын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дээд зиндааны мэргэжилтний зөвлөх комисс байгуулж байгаагийн зорилго бол Хятадын ба гадаадын интернэт сүлжээний лидерүүдийг урьж, Дэлхийн интернэт сүлжээний их хуралд зөвлөгөө өгч, Хятадын интернэт сүлжээний хөгжилд бодлогын тус дэмжлэг үзүүлэх болно. Үүний гол үүрэг хариуцлага нь их хурлын олон талын саналыг дүгнэж, Их хурлын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга нарын газарт зөвлөгөө өгөх болно. Дээд зиндааны мэргэжилтний зөвлөх комиссыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга нарын газраас сонгох болно. Дээд зиндааны мэргэжилтний анхны зөвлөх комисс нийт 13 гишүүнтэй, гишүүд нь засгийн газар, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, техникийн хамтлаг зэрэг олон улсын нэр хүнд бүхий хүмүүсээс бүрджээ.
