solongonews
Ван И НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 58 дахь чуулганы дээд түвшний хуралд үг хэлэв
2025-02-25 12:01
Ван И НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 58 дахь чуулганы дээд түвшний хуралд үг хэлэв

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И  2-р сарын 24-ний өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 58 дугаар хуралдааны дээд түвшний хуралд видео үг хэлжээ.

Ван И хэлэхдээ, дарга Ши Жиньпин хүн төрөлхтний хувь заяны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах тухай чухал үзэл баримтлал, Дэлхийн хөгжил, аюулгүй байдал, соёл иргэншлийн талаар санаачилга дэвшүүлж, Хятадын шийдэл нь дэлхийд хувь нэмрээ оруулж байна. Ши Жиньпинээс Хүний эрхийг дэмжих, хамгаалах нь бүх хүн төрөлхтний үйл хэрэг, бүх хүний хамтын хүчин чармайлтыг шаарддаг гэв.

Нэгд, Анхны зорилтоо ухамсарлана. Иргэдээр төв болгохыг чанд баримтлан, хөгжил бол ард түмнийх, хөгжил бол ард иргэдэд түшиглэдэг, хөгжлийн үр жимсийг ард түмэн хуваалцдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид хүний эрхийг бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох шалтаг болгон ашиглаж, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг үл тоомсорлодог үг, үйлдлүүдэд эрс шийдэмгий үгүй гэж хэлэх ёстой.

Хоёрт, Шударга ёсыг дээдлэнэ. Амьдрах эрх, хөгжлийн эрхийг хүний үндсэн эрх гэж үзэн, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, нэр төрийг хамгаалсан байдал дор, хувь хүний болон хамтын эрхийг цогц байдлаар харгалзан үзэж, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, байгаль орчин, боловсрол болон бусад эрхийг уялдуулан дэмжих ёстой. Бид хүний эрхийн асуудлаар хоёр нүүрт жишгийг, тэр ч байтугай олон жишиг баримталдаг үг яриа, үйлдлийг эрс шийдэмгий эсэргүүцэх ёстой.

Гуравт, солилцоо, харилцан суралцахыг тууштай баримтална. Бид жинхэнэ олон талт үзэл баримтлалыг хэрэгжүүлж, тэгш эрх, харилцан хүндэтгэлийн үндсэн дээр бүтээлч харилцан яриа, хамтын ажиллагааг явуулж, хүний эрхийн удирдлагын дэлхий дахины шударга, ухаалаг, бүх талыг хамарсан тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Бид өөрсдийн загвар, дуртай, дургүй зүйлсийг бусдад тулгаж, хүний эрхийг улс төржүүлж, зэвсэг болгон хувиргадаг үг, үйлдлүүдэд эрс шийдэмгий үгүй гэж хэлэх ёстой.

Ван И цааш нь онцлохдоо, Хятад улс хүн төрөлхтний ирээдүй, бүх улс орны сайн сайхны төлөө хүчин зүтгэж, олон улсын хүний эрхийн хамтын ажиллагаанд илүү идэвхтэй оролцож, талуудтай хамтаар дэлхийн хүний эрхийн үйлсийн гэрэлт ирээдүйг бүтээн байгуулахын тулд хичээх болно гэжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл