Сүүлийн жилүүдэд Хятадын хөдөө тосгон, орон нутаг маш сайн хөгжиж байна. Ухаалаг хүлэмжинд суулгац тарин ургуулж, ургамал хамгаалалтыг дроноор гүйцэтгэж, тусгай мэргэжилтэн, агрономич, ногоочдыг бэлтгэж ажиллах болсон нь өнөөдрийн Хятадын хөдөө нутгийн ердийн амьдралын чухал агуулга болсон байна.

1. Хэбэй мужийн Шинтай хотын Наньхэ дүүрэг нь ус бордооны ухаалаг интеграцийн систем болон бусад ухаалаг байгууламжийг ашиглан хүнсний ногооны суулгац ургуулж, суулгацын чанарыг сайжруулан, хөдөө аж ахуйн үр ашгийг дээшлүүлж, тариачдын орлогыг нэмэгдүүлсэн. Тус зураг нь Наньхэ дүүргийн Хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн паркийн ажилтнууд суулгацын хүлэмжинд байцайны суулгац шилжүүлэн суулгаж байгаа нь.
Гэрэл зургийг: ЖАО ЮНХҮЙ

2. Хайнань мужийн Линшүй хотын Сычуань Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн тариалангийн талбайд эрдэмтэн судлаачид цагаан будаанд тоос хүртээж байна.
Гэрэл зургийг: ЧЭНЬ ШЯНЬЛИНЬ

3. Хүбэй мужийн Хуанган хотын Иншань шяний хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн ажилтнууд 03-р сарын 18-нд Маньшипин үрийн фермийн 67 га рапс баазын рапсын ургалтыг шалгаж, рапс тариалангийн менежментийн арга хэмжээг тариаланчдад тайлбарлаж, техникийн хяналт, зааварчилгаа өгчээ.
Гэрэл зургийг: ВАН ЖЯН

4. Жянсү мужийн Ижэн хотын хөдөө аж ахуйн технологийн иж бүрэн үйлчилгээний төв мал аж ахуйн үйлчилгээний үйл ажиллагааг зохион байгуулж, мал аж ахуйн техникчид тэжээвэр амьтанд тэжээл өгөх, менежментийн түвшнийг сайжруулах талаар иргэдэд дэмжлэг үзүүлэн, үүний улмаас үйлдвэрлэл, орлого нэмэгдүүлэхэд нь тусалсан байна. Техникийн ажилтан орон нутгийн тагтаа үржүүлэгчид техникийн зааварчилгаа өгч байгаа нь.
Гэрэл зургийг: ЮЙ ШЯН

5. Хаврын тариалалтын үеэр Гүйжөү мужийн Биже хотын Хотон, Мяо үндэсний цөөнхийн өөртөө засах шяний Шуанлүн суурингийн Хунгуан тосгонд мэргэжлийн болон техникийн ажилтнууд 200 гаруй тариаланчдад төмс тариалах, хураах иж бүрэн механикжсан техник, Бэйдөү навигацийн системийг хэрэглэх технологийг зааж тайлбарлаж байна.
Гэрэл зургийг: ЛҮӨ ДАФҮ

6. Сүүлийн өдрүүдэд рапсын ургалт эгзэгтэй шатандаа ороод байна. Аньхүй мужийн Аньчин хотын Юэши шянь тариалангийн талбайн менежмент, хортон шавьжтай тэмцэх ажлыг эрчимжүүлэн, рапсын ургамлыг хамгаалах ажлыг бэхжүүлж, шинжлэх ухаан технологийн арга хэрэгслийг ашиглан рапсын тогтвортой үйлдвэрлэлийг баталж, ногоочдын орлогыг нэмэгдүүлж байна.
Гэрэл зургийг:Ү ЖҮНЬЧИ

7. Гуравдугаар сарын 18-нд загасны аж ахуйн ажилчид Фүжянь мужийн Ниндэ хотын Шяпү шяний Саньша балгасны далайн эрэг дэх далайн фермд загасны аж ахуй эрхэлж байгаа нь. Сүүлийн жилүүдэд Шяпү шянь шинжлэх ухаан техникийн дэмжлэгтэйгээр далай тэнгисийн салбарыг хөгжүүлэн,загасны аж ахуйг эрчимтэй ахиулж, далайн аялал жуулчлал, далайн экологийн усны аж ахуйн өндөр чанартай хөгжлийг ахиулсан байна.
Гэрэл зургийг: ВАН ВАНВАН

8. Шиньжяны Чанжи үндэсний хөдөө аж ахуйн өндөр технологийн аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн бүсийн Шинжяны Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн музейн навчит хүнсний ногооны үйлдвэрийн үзэсгэлэнгийн талбай нь 5G интернэт, бионик спираль тариалалт, хүнсний ногоо тариалах олон давхаргат автоматжуулалт зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байна. Өнөөдөр хүнсний ногооны тариалалтын бүрэн автоматжуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг стандартчилж, удирдах үйл явцыг ч бүрэн автоматжуулаад байна.
Гэрэл зургийг: ХЭ ЛҮН

9. Жянши мужийн Жи-Ань хотын Юнфэн шняний Эньжян суурингийн Хуаюань тосгонд техникчид хаврын тариалангийн ажилд туслах зорилгоор ухаалаг будаа шилжүүлэн суулгах машин механикийг ашиглах чиглэлээр тариаланчдад үйлчилжээ.
Гэрэл зургийг: ЛЮЙ ХАОЖҮНЬ
