solongonews
“ҮГҮЙ” гэж хэлж сурмаар байна уу?
2015-12-28 18:21
Зарим хүмүүс өөрт нь таалагдахгүй, татгалзахыг хүсэж байсан ч за, тийм гэсэн зөвшөөрсөн хариулт өгдөг. Хэдий дотроо татгалзахыг хүсэж байсан ч түүнийг гомдоочих вий, итгэлийг нь алдчих вий гэсэн айдсаасаа болоод үргэлж зөвшөөрсөн хариулт өгдөг. Иймд энэ асуудлаасаа гарахыг хүсэж байгаа хүн бүрт зориулан бяцхан зөвлөгөөг өгөх гэсэн юм.
“ҮГҮЙ” гэж хэлэх нь зөв гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хэнтэй ямар нөхцөл байдал юу ярьж байсан ч хамаагүй түүний санал асуулт нь танд таалагдахгүй байвал танд үгүй  гэж хэлэх бүрэн эрх бий. Өөрийгөө биш түүнийг бодоод байвал эцэст нь танд юу үлдэхгүй гэдгийг санаарай. 
 
Эхлээд  бичээд  үз.
Тэр хүнд ягаад үгүй гэж хэлэх ёстой гэдгээ бичээд үз. Тэгээд тийм, за гэж зөвшөөрсөн хариулт өгвөл юу болох талаар сайн бодож тунгаагаад цаасан дээр бичээд үзээрэй. Харин үүний дараа бичсэн зүйлээ сайн уншаад үзээрэй. Үгүй гэж хэлэх зориг илүү орно, бичих турршилт нь үргэлж танд том туслалцаа үзүүлдэг юм шүү.
 
Бүгдийг амархан болго.
Түүнд шууд үгүй гэж хэлэх тийм хэцүү санагдаад байгаа бол ердөө л өөрөөр хэлчих. Жишээ нь: багш чинь багаар ажиллахыг хүслээ, чи найзтайгаа нэг баг болох гэтэл өөр нэг хүн чамтай нэг баг болохыг санал болголоо гэж бодоё, чи шууд үгүй гэж хэлэх нь мэдээж  маш эвгүй, тийм учираас тэрний оронд түүнд өөр хүн санал болгоорой.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл