Тамхинд үүрд баяртай гэж хэл!
2015-12-28 18:21
Эмэгтэй хүний бие организмд хамгийн ихээр аюул дагуулдаг зүйл бол ТАМХИ. Тамхийг яаж хаях вэ? Тамхинаас гарах зөвлөмжүүдийг хүргэж байна.
Тамхи эрүүл мэндэд хортой гэдгийг бид бүгд сайн мэднэ, ялангуяа эмэгтэй хүнд. Тэр ч байтугай энэ хорноос та гарж чадах уу? гэж асуухад хэдэн эмэгтэй чадна гэж хэлэхийг таашгүй.

Ер нь яагаад эмэгтэйчүүд тамхинд ордог юм бэ?
Зарим бүсгүйчүүд тамхи нь түүнд эрх чөлөөт байдлыг төрүүлэхэд тусладаг гэж үздэг байна. Харин зарим нь тамхи татах нь эрэгтэй хүмүүст сайхан харагддаг гэж боддог байна. Хүн бүр адилгүй ээ. Гэтэл үлдсэн нь өөрийн стресс ядаргааг тайлах зорилгоор, тайвшрал өгөх мэдрэмжийг төрүүлдэг учир тамхи татдаг. Хүмүүс “Би өөрөө хүсвэл гарч чадна” гэсэн буруу ойлголттой явдаг.
Тамхийг хаях зөвлөмж:
Юунаас эхлэх вэ? гэвэл нэгдүгээрт нүдэнд ил харагдах тамхины сөрөг нөлөөг авч үзье:
тамхи нь эмэгтэй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, өдөр тутмын амьдралыг төвөгтэй болгодог. Эмэгтэй хүний хувьд тамхийг хаяна гэдэг нь илүү урт насаар залуу сайхан харагдах боломжийг өгдөг.
Та тамхи татдаг бол яг одоо нүүрний арьсаа тольдоод хардаа!!! Арьс чинь уян хатан толигор биш, царай чинь нэг л өвдсөн хүнийх шиг цонхигор харагдаж байна уу? Жаахан л биеийн хүчний ажил хийхэд амьсгаадаж эхлэнэ. Энэ бүхэн зөвхөн эхлэл гэхээр үнэхээр аймшигтай.
Айж байна уу? Айж байгаа бол сайн хэрэг. Хэн ирээдүйд өвчтэй, наснаасаа хөгшин харагдахыг хүсэх юм бэ? Тамхийг хаях дараагийн шалтгаан бол мэдээж хүүхэд. Та ирээдүйн хүүхэддээ энэ хор хөнөөлийг хүргэхийг хүсэж байна гэж үү? Хүүхэддээ ямар үлгэр дуурайлал өгөх юм?
Гэр бүл болон хүүхэд нь тамхийг хаях маш том алхам хийхэд дэмжлэг өгдөг хамгийн чухал хүчин зүйлс юм.
Одоо таны амьдрал яг юу дутаж байна? Тамхи таныг өсөж дэвжихэд тус болж байна гэж үү? Та яг одоо бодоод үзээрэй. Тамхитай тамхигүй та хүссэн амжилтандаа хүрч чадна!
Тамхи татснаар эрчүүдийн нүдэнд илүү сайхан харагдана гэдэгт итгэж болохгүй. Харин ч бүх зүйл эсрэгээрээ. Ямар ч эрэгтэй хүн амнаас нь тамхины утаа үнэртэж байгаа эмэгтэйг үнсэхийг хүсдэггүй юм.
Зөвлөгөө хангалтгүй байна уу? тэгвэл нэмж хэлэх зүйлс бол:
Хамгийн сайн арга бол өөрийн сонирхдог зүйлийн дугуйланд бүртүүлэх юм. Мөн тамхи хамт татаж суудаг найзуудаасаа холдсон нь дээр.
Өөрөөр хэлбэл өөртөө чөлөөт цаг бүү гарга. Завгүй гүйж явдаг хүн тамхины тухай мартчихдаг юм.
Амандаа үзэг харандаа зуухгүй байхыг хичээж, үзэг балаа тамхи шиг салаавчлан барихыг өөртөө хоригло.
ЭМЭГТЭЙ ХҮНЭЭС ҮНЭРТЭЙ УС ҮНЭРТЭХ ЁСТОЙ БОЛОХООС ТАМХИ ҮНЭРТЭХ ЁСГҮЙ!
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
