XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулган 03-р сарын 09-ний үдээс хойш ард түмний амьжиргааны асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, Иргэний хэргийн сайд Лү Жыюань, Хүний нөөц, нийгмийн хамгааллын сайд Ван Шяопин, Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн сайд Ни Хун, Үндэсний эрүүл мэндийн хорооны дарга Лэй Хайчао нарыг урьж холбогдох асуудлаарх илтгэлийн асуултад хариулав.
Амьжиргааг баталгаажуулах, холбогдох бодлогын хамрах хүрээг аажмаар өргөжүүлнэ
Ард түмний амьжиргааг хангах бодлого арга хэмжээ нь ард түмний амин чухал эрх ашиг сонирхол, нийгмийн шударга ёстой холбоотой юм. Лү Жыюань:
- Засгийн газрын ажлын тайланд эмзэг бүлгийн хүмүүсийн амьжиргааны үндсэн баталгаа, хүүхэд асрах үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний талаар тодорхой зохицуулалт хийж, хэрэгжилтийг баталгаажуулахын тулд үр дүнтэй арга хэмжээ авна гэж хэлэв.
Хүмүүсийн амьдралын үндсэн хэрэгцээг хангах тал дээр:
- Байнгын тусламжийг эрчимжүүлж, ядуурлаас урьдчилан сэргийлэх тусламжийн бодлого болон хөдөөгийн бага орлоготой хүн амд үзүүлэх байнгын тусламжийн бодлогыг уялдуулах тал дээр холбогдох салбаруудтай хамтран ажиллаж, өргөн хэмжээгээр дахин ядуурахаас урьдчилан сэргийлнэ. Үйлчилгээнд чиглэсэн нийгмийн тусламжийн туршилтын төслүүдийг тууштай хэрэгжүүлж, "материаллаг+үйлчилгээ" тусламжийн загварыг бүрдүүлэх талаар судлах хэрэгтэй. Бага орлоготой хүн амын динамик хяналтыг сайжруулж, тусламжинд хамрагдах ёстой хүмүүсийг цаг тухайд нь илрүүлэн цаг алдалгүй тусламж үзүүлнэ.
Хүүхдийн халамжийн тал дээр:
- Төрөл бүрийн хамгааллын бодлогыг боловсронгуй болгож, өнчин буюу эцэг эхийн асрамжгүй хүүхдүүдэд үр ашигтай тусламж үзүүлнэ. Хүүхдийн халамжийн байгууллагуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, хүүхдийн халамжийн байгууллагуудын "нээлттэй хаалга"-ны үйл ажиллагааг дэмжин, тэдний нөөцийн давуу талыг бүрэн ашиглах, тусламж үзүүлэх шаардлагатай хүүхдүүдэд итгэмжлэгдсэн халамж, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ болон бусад үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй. Цагаач хүүхэд болон нутагтаа хоцорсон хүүхдүүдийг асрах үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр холбогдох газруудтай хамтран ажиллана.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан үйлчилгээний тал дээр:
- Хүнд нөхцөлд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааны тэтгэмжийн тогтолцоо, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн тэтгэмжийн тогтолцоог боловсронгуй болгон хэрэгжүүлж, асран халамжлах үйлчилгээг бэхжүүлэх бодлого арга хэмжээг судалж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийгмийн халамжийн үйлчилгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, сэтгэцийн эмгэгийг олон нийтийн нөхөн сэргээх үйлчилгээ ба сэргээн засах тусламж үйлчилгээнд хамруулах түвшинг тасралтгүй дээшлүүлнэ.
Лү Жыюань:
- Хятадын эдийн засаг, нийгэм хөгжихийн хэрээр ард түмнийхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, холбогдох хүмүүсийн амьжиргааг баталгаажуулах бодлогын хамрах хүрээг аажмаар өргөжүүлж, иргэний хэрэг, ард түмний амьжиргааг баталгаажуулахыг хөгжлийн үндсэн шинж чанараас бүх нийтийн шинж чанартай болгохыг шат дараатай ахиулж байна гэж хэлэв.
Гол бүлгүүдийг тогтвортой ажлын байраар хангана
2025 оны эхний хоёр сарын нөхцөл байдлаас харахад Цагаан сарын баярын дараа аж ахуйн нэгжүүдийн ажил, үйлдвэрлэл эрчимжиж, цагаач ажилчид ажилдаа эрт гарч, эмх цэгцтэй суурьшин, ажил эрхлэлтийн зах зээл сайн эхлэлттэй болсон байна. Манай улсын ажил эрхлэлтийн байдал ерөнхийдөө тогтвортой, эерэг хандлагатай гэж Ван Шяопин танилцуулав.
Ван Шяопин:
- Засгийн газрын ажлын тайланд хот суурин газрын судалгаанд хамрагдсан ажилгүйдлийн түвшин 5.5 хувь гаруй байж, хот, суурин газрын 12 сая гаруй ажлын байр шинээр бий болгох зэрэг хөдөлмөр эрхлэлтийн зорилтыг тодорхойлсон нь хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах ба өргөжүүлэх тал дээр илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг харуулж байна. Хүний нөөц, нийгмийн хамгааллын яам хөдөлмөр эрхлэлтийг тэргүүн байранд тавих бодлогыг боловсронгуй болгож, олон төрлийн санхүүгийн эх үүсвэрийн уялдаа холбоотой дэмжлэгийг нэмэгдүүлэн, нийт хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулж, хөдөлмөр эрхлэлтийн өсөлтийг өргөжүүлэх, ажлын байрны чанарыг сайжруулах, ажилчдын дийлэнх хэсгийг ажлын байраар хангах, орлого нэмэгдүүлэх зэрэг тал дээр хүчин чармайлт гаргана. Хөдөлмөр эрхлэлтэд ээлтэй хөгжлийн загварыг бий болгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төлөвлөгөөг зохион байгуулан хэрэгжүүлж, хүмүүсийг ажлын байртай уялдуулах үр ашгийг сайжруулан, хөдөлмөр эрхлэлтийг ахиулах бизнесийг дэмжих, үндсэн бүлгүүдийг тогтвортой ажлын байраар хангахад гол анхаарлаа хандуулна гэсэн байна.
Ван Шяопин басхүү:
- Хөдөлмөр эрхлэлтийн голч бөгөөд эмх цэгцтэй орчныг бүрдүүлж, чөлөөт хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн шинэ хэлбэрт хамрагдах ажилчдын эрх ашгийн хамгаалалтыг бэхжүүлж, хүний нөөцийн зах зээлийг цэгцлэн, хөдөлмөр эрхлэлтийг ялгаварлан гадуурхах, хараар ажиллахад зуучлах газар зэрэг хууль бус үйлдлүүдийг шалган шийтгэж, ажилчдын хөдөлмөр эрхлэлт, эрх ашгийг хууль тогтоомжид нийцүүлэн хамгаалж, хөдөлмөрийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрт оруулахаар хичээн ажиллах болно гэж хэллээ.
Тэрээр мөн:
- Чөлөөт хөдөлмөр эрхлэгчдийн даатгалд хамрагдах өрхийн бүртгэлийн хязгаарлалтыг хөнгөвчлөх шаардлагыг хэрэгжүүлэх ёстой. Бүх төрлийн чөлөөт хөдөлмөр эрхлэгчид өөрийн нөхцөл байдлын дагуу тэтгэврийн даатгалд хамрагдах, мөн хот, хөдөөгийн оршин суугчдын тэтгэврийн даатгалд өрхийн бүртгэлийн газартаа хамрагдах боломж олгож, хот, хөдөөгийн иргэдийн тэтгэврийн доод хэмжээг өнгөрсөн оныхоос сар бүр дахин 20 юаниар нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэврийг зохих ёсоор нэмэгдүүлж, дунд болон бага орлоготой бүлэгт анхаарлаа хандуулан, цаашид үйлчилгээний менежментийг оновчтой болгож, нийгмийн даатгалын шимтгэл шилжүүлэх, үргэлжлүүлэх бодлого, үндэсний нийгмийн даатгалын төрийн үйлчилгээний нэгдсэн платформыг сайжруулж, ард иргэдэд нийгмийн даатгалын илүү таатай үйлчилгээ үзүүлэх болно гэж хэллээ.
2000 оноос өмнө баригдсан хот, суурин газруудын хуучин барилгад завсар хийнэ
2019 онд төв засгийн газар хот тохижилтын ажлыг хэрэгжүүлснээс хойш бүх улс 280 мянга орчим хуучин суурин газруудыг сэргээн засварлаж, 120 сая оршин суугчдад ашиг тустай 130,000 гаруй цахилгаан шат суурилуулж, 3.8 сая машины зогсоол нэмж, 80,000 орчим ахмад настны асрамж ба хүүхэд асрах байгууламж нэмж байсан гэж Ни Хун танилцууллаа.
Засгийн газрын ажлын тайланд хотыг шинэчлэх, хуучин хот суурингуудыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэхийг санал болгож байна. Үүнийг хоёр чиглэлээр хэрэгжүүлэхэд анхаарал хндуулахыг Ни Хун санал болгов. Тэрээр:
- Юуны өмнө хот сууринд "Биеийн үзлэг"-ийг хийж, ямар асуудал байгааг тодруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, иргэдийн амьжиргаанд болон хөгжилд тустай, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэд хэдэн шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах хэрэгтэй гэж хэллээ. Тэрээр мөн:
- Нэгдүгээрт, иргэдийн амьжиргаатай холбоотой төслийн хувьд 2000 оноос өмнө баригдсан хотын бүх хуучин суурьшлын бүсийг засварын ажилд хамруулж, хот тосгоныг шинэчлэх төслийг сайн хэрэгжүүлэн, орон нутгийн иж бүрэн бүтээн байгуулалтыг эрчимтэй дэмжинэ.
Хоёрдугаарт, хөгжлийн төслүүдийн хувьд нэг бүлэг хуучин үйлдвэрүүд, хуучин хорооллыг шинэчилж, түүх, соёлын гудамж, түүхэн барилгуудыг баталгаажуулах ба засварлах зэрэг бүтээн байгуулалтыг хийнэ.
Гуравдугаарт, аюулгүй байдлын төслийн хувьд газар доорх шугам сүлжээ хоолойг барих ба шинэчилж, зохицуулалт, агуулах, ус зайлуулах шугам хоолой, ус зайлуулах насос станц зэрэг инженерийн төслүүдийг дэмжинэ гэж хэллээ.
Ни Хун:
- 2025 оны нэг, хоёрдугаар сараас хойш үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт зогсож, тогтворжих эерэг хандлагатай байна. Бид бодлогынхоо үр нөлөөг нэгтгэж, зээлийн хүүг бууруулах, зээл нэмэх, татварыг бууруулах зэрэг бодлогын үр нөлөөг бүрэн нээж, орон сууцны барилгыг найдвартай хүлээлгэн өгөхийг баталж, орон сууц худалдан авагчдын хууль ёсны эрх ашгийн үр дүнтэй баталгаажуулах ёстой. Арилжааны орон сууцны бүтээн байгуулалт, санхүүжилт, борлуулалт зэрэг үндсэн тогтолцоог шинэчилж, үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн шинэ загварын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.
Хятад улсын оршин суугчдын дундаж наслалт 79 хүрчээ
2024 онд Хятадын оршин суугчдын дундаж наслалт 79 нас хүрч, 2023 оныхоос 0.4 жилээр ахиж, 14-р таван жилийн төлөвлөгөөний зорилт, шаардлагыг хугацаанаас нь өмнө биелүүлсэн байна. Ирээдүйд Хятадын оршин суугчдын дундаж наслалтыг нэмэгдүүлэх боломж нь тодорхой хэвээр байгаа бөгөөд хүлээлттэй хэвээр байгаа юм гэж Лэй Хайчао танилцуулав.
Тэрээр:
- Анхан шатны эмнэлгийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чадавхийг сайжруулах нь оршин суугчдынхаа эрүүл мэндийг цаашид сайжруулах чухал арга хэмжээ болно. Лэй Хайчао танилцуулахдаа: Хот, дүүрэг, тосгонд 600 мянга гаруй анхан шатны эмнэлгийн болон эрүүл мэндийн байгууллага өдөр бүр иргэдэд урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, нөхөн сэргээх эмчилгээ зэрэг эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Анхан шатанд эмнэлгийн таван сая гаруй ажилтнууд ажиллаж байгаа юм. Анагаах ухаан, эрүүл мэндийн сангийн төслийг сурталчлахын тулд бид гурван талаас нь төлөвлөх хэрэгтэй гэж хэллээ.
Тэрээр мөн:
- Мужуудын түвшинд нэгдмэл стандарттай эмнэлгийн нийгэмлэг байгуулах ажлыг үргэлжлүүлэн дэмжинэ. 2025 онд мужуудын 90 гаруй хувь нь нэгдмэл стандартыг хангаж байна гэж хэлэв.
Мөн тэрээр:
- Анхан шатны үйлчилгээний чадавхийг цаашид сайжруулна. Гуравдугаар шатлалын эмнэлгүүд хоёрдугаар шатлалын эмнэлгүүдийг дэмжиж, хоёрдугаар шатлалын эмнэлгүүд анхан шатны болон нэгдүгээр шатлалын эмнэлгүүдийг дэмжинэ. Хот суурин газрын түвшинд дунд болон түүнээс дээш цол зиндаатай мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой. Тэднийг өндөр шатлалын эмнэлгүүдэд илгээж иргэдэд урт хугацааны эрүүл мэндийн үйлчилгээг чанарын баталгаатай хүргэх хэрэгтэй. Анхан шатны байгууллагуудын мэдээллийн технологийн чадавхийг сайжруулж, хиймэл оюун ухааны тусламжтай технологийг нэвтрүүлэн, анхан шатны байгууллагуудын үйлчилгээний чадавхийг дээшлүүлнэ гэж хэллээ.
Тэрээр басхүү:
- Үндсэн үйлчилгээнд баталгаа хангана. 2025 онд нэг хүнд ногдох нийгмийн эрүүл мэндийн үндсэн санхүүжилт дахин таван юаниар нэмэгдэж, хүн бүрд дунджаар 99 юаньд оногдох болно. Санхүүжилт нэмэгдсэнээр анхан шатны нэгжүүд үйлчилгээгээ оновчтой болгох, үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг хангах зэрэгт цаашид ахиц дэвшил гарах болно гэж хэлсэн юм.
