Түүнээс салах нь зөв үү?
2015-12-28 18:21
Та 2-ын харилцаа анхных шигээ гайхалтай сайхан байхаа больж тэр өдөр ирэх тусам өөрчлөгдөж хардалт, хэрүүл, үл ойлголцол болж хэрүүл хийх болжээ. Магадгүй тэр таныг гомдоож таны уурыг хүргэсэн байж болох юм. Бүсгүй та яг одоо ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй байгаа бол доорх жагсаалтаас уншаад шийдвэр гаргаарай.

Анх танилцаж байсан тэр сайхан залуу одоо уурай арслан мэт авирлаж ганц үг хэлэхэд хэрүүл болоод байгаа бол хэцүү л байгаа юм байна. Гэхдээ асуудлаа сайн бодож үзээд хэний буруу байна гэдгийг сайн бодож үзэх хэрэгтэй.
Тэр танд халамж, анхаарал тавихаа больсон
Таны хайртай хүн өмнө нь танд маш ихээр анхаарал тавьдаг байсан байх. Таныг хүндэлж, үргэлж анхаарч, жинхэнэ джентельмен зан гаргадаг байсан бол одоо тийм байхаа больсон. Танд байж л байгаа биз гэсэн зан гаргаж эхлэсэн бол та 2-ын харьцаа хэцүүхэн л байгаа юм байна.
Санаа сэтгэлээ хуваалцахаа байсан
Өчигдөр, өнөөдөр болсон явдлаа ярьж дотор байгаа зүйлсээ хуваалцаж сэтгэлээ онгойлгодог байсан бол одоо өөрийн санаа сэтгэлийн талаар хэлэхгүй байх болсон. Мөн асуудал гарсан бол таны зөвлөгөөг сонсохгүй байгаа бол таны бодол тийм ч чухал биш гэж боддог болсон байж болно.
Таньтай хамт байх тийм ч чухал биш
Залхсан гэж бодох нь зөв. Таныг болзоонд урихаа больж уулзах тухай зөвхөн та л дурьдах болсон бол та түүнд тийм ч чухал байхаа больжээ.
Хэрэв дээрх жагсаалтын хэд хэд нь таарч байвал тэр таниас залхсан болотой. Түүнийг өөрчлөгдөхийг хүлээх хэрэггүй л байх. Харин та өөрөө өөрчлөгдөж өөр аргаар түүнийг өөртөө татаж авч болно. Эсвэл танд та 2-ын харьцаа огт таалагдахгүй байвал шинэ хайрын эрэлд яагаад гарч болохгүй гэж.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
