"Намрын салхитай хамт одсон аз жаргал минь"- 3
2015-12-28 18:21
Одоо надад эргэж буцах зам үгүй, бүх үнэнийг хэлэх цаг нэгэнтээ болжээ гэж өөрийгөө зоригжууллаа.
Тэмкаг түр мартан цас бударж байгааг түр зуур ширтлээ... Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Цав цагаан цас, дээшээ тэнгэр өөд хархад даарсандаа ягаарсан хацар дээр минь зөөлөн хаяллаа.
Саяхан л хажууд минь байгаа Тэмкаг харах сөхөөтэй болж, түүнрүү хархад дотроос минь уур хилэн огшиж эхлэв. Өдийг хүртэл ягаад таг болсон юм бэ? гэж асуумаар байсан ч би асуусангүй. Түүний юу хийж явааг Тэмүгээгээс үргэлж сонсдог байсан юм. Тийм болохоор асуух шаардлага ч байсангүй.
Юу хэлж юу хийхээ мэдэхгүй хоюул зогсоход миний утас дугарлаа... Тэмүгэ байна!!!!
Утсаа яаран авахдаа, сандарсандаа золтой л утсаа шидчихсэнгүй.
- Байна уу, хайраа? Тарсан уу?
- Таа-аарсааан гэж түгдэрэн хэллээ.
- Би одоо очиж явна. гэхэд нь л гэнэт хажууд Тэмка байгааг санаж түүнийг явуулах ёстой гэдгээ ухаарлаа. Хөлөнд минь сөхрөөд суучихсан халамцуу залууг би одоо яах вэ? гэж бодож байтал ашгүй дээд курсын таньдаг ах маань гарч ирлээ. Түүнээс гуйж байгаад
Тэмүгээг ирхээс өмнө хүргүүлхээр болов. Энэ үед би ягаад сандраад байснаа огт ойлгоогүй юм. Тэмүгэ бараг л ахтайгаа зөрөөд ирлээ. Тэр ирэхдээ надад халуун цай бас хоол авчирлаа...
- Хоолоо сайн идэж, сайн амарж байхгүй бол ядарчихна шдээ гэж хэлээд духан дээр минь зөөлөн үнслээ. Тэгээд гэдсэн дээр минь гараа тавин илсэнээ...
- 2хон сартай гэхэд овоо том болчихжээ, их том залуу гарах нь дээ гэж хэлээд хайрын харцаар нүдрүү минь ширтлээ.
Бараг хүүхдүүдээрээ шахуу байхуу байж бас хүүхэдтэй болно гэдэг хэцүү. Тэмүгэ ч бас дөнгөж 18хан настай байдаг. Ингэж бодсон ч тэр ер нь энэ хүүхдийг авхуулсан дээр гэж үзэж байсан. Харин энэ бодлоо Тэмүгэд нуулгүй хэлхэд тэр ер хавьтуулаагүй. Уурлаж, заавал төрүүлэх нь зөв гэж намайг ятгаж дийлсэн юм.
Өнөөдөр бид 2 Тэмүгэгийн ээжтэй нь уулзаж, хүүхдийнхээ талаар хэлэх болхоор би их сандарж байлаа. Бодхоос дотор арзайж, яаж хүлээж авах бол гэхээр айж байлаа. Гэхдээ Тэмүгэд тийм шинж илэрсэнгүй, угийн л тайван хүн.
Урд нь би түүнээс тэр надаас юу ч нууж хаадаггүй байсан, харин энэ удаад би ахыг нь ирсэн талаар нэг ч үг цухуйлгахыг хүссэнгүй. Хэрвээ хэлэх юм бол тэр маш их уурлаж, магадгүй Тэмкагийн хаана ч байсан хамаагүй байгаа газар нь очоод сургаад өгнө гэдгийг нь би сайн мэдэж байлаа. Хэдий дүү нь гэлээ Тэмүгэ яг ах шиг нь харин Тэмка яг дүү шиг нь байдаг хоёр доо. Тэмүгэ төлөв даруу, хаана ямар байхаа мэддэг, ухаан суусан, үнэнч, бас хайртай хүмүүсийг нь гомдоосон хэнийг ч бай төвөгшөөхгүй зүгээр өнгөрөөдөгүй. Ёстой л эр хүн мөн. Харин Тэмка бол эсрэгээрээ амиа хичээсэн, сагсуу, хүүхэмсэг, зугаа цэнгэлд дурласан. Нөгөө бардам ам шалдан гуя гэдэг нь байх.
Тэмүгэгийг ээжийн гэрлүү дөхөж байлаа... Дээшээ шатаар алхаж гархад, ойртох тусам зүрх хүчтэй цохилж байв. Түг түг түг... гээд л.
Хонхоо дарлаа.. онгойлгосонгүй.... Дахин дарлаа... За, одоохооон . гэх эмэгтэйн дуу хаалганы цаана сонсогдлоо. Тэр үед бараг л ухаан алдахаа шахлаа. Яг үнэндээ энэ миний анхны уулзалт биш л дээ, гэхдээ би маш ихээр сандарч байлаа.
- За, орцгоо хүүхдүүд минь. гэсээр ээж нь биднийг найрсагаар угтлаа...
Тэмүгэгийн ээжийн харц нь над дээр тогтлоо. Гэсэн ч би эгцэлж харж чадалгүй мэндэлчихээд, авчирсан зүйлсээ гал тогооруу аваачихаар яарлаа. Ээж нь надад маш хайртай... танилцаад ганцхан сар өнгөрсөн ч тэр надад маш сайн байж, үргэлж санаа тавьж, гэртээ урьдаг байлаа. Харин шинэхэн мэдээг сонсоод энэ бүхэн замхаран алга болох вий гэхээс үхтэлээ айж байв.
- Алив, би туслая.
- Үгүй ээ, том өрөөнд ороод сууж бай, охин минь.... ингэж хэлэхдээ тэр мөрөн дээр минь зөөлөн тогшилоо. Дахиад хэдэн жилийн дараа байсан бол үүнийг хэлэхдээ би ингэж их айхгүй, харин ч эсрэгээрээ баяр хөөр аз жаргалаар дүүрэн ам бардам гэгч нь хэлэх байсан биз гэж дотроо бодоод нүдээ анин гүн амьсгаа аваад том өрөөлүү зүглэв.
Өмнө нь энэ гэрт ирж байсан хэдий ч бүх зүйлийг сайн ажиж байгаагүйгээ санав, ханан дээр өлгөсөн жаазтай зурагуудыг гүйлгэн харж байснаа, гэнэт нэг зураг нүдэнд минь тодоос тод туслаа. Тэмка, Тэмүгэ хоёрын багын зураг байв. Гар гараасаа хөтлөлцөн аз жаргалтайгаар инээмсэглэсэн тэр зургийг хараад бараг уйлхаа шахаж, хоолой зангирч гарлаа.
- УЯНГАА... гэх Тэмкагийн хоолой сонсогдлоо. Арагшаа хархад хэн ч байсангүй. " Би хий зүйл сонсоод байгаа юм байхдаа... " гэж санаа зовон дахин тэр зураглуу ширтлээ. Тэр зурагнаас аз жаргал мэдрэгдэж байв. Ханан дээр өлгөөстэй байсан тэр олон зурагнуудаас ганцхан тэр зураг л өрөөг гэрэлтүүлж бас дулаацуулж байгаа мэт санагдаж байсан сан.
Одоо надад эргэж буцах зам үгүй, бүх үнэнийг хэлэх цаг нэгэнтээ болжээ гэж өөрийгөө зоригжууллаа. Гал тогооноос ээжийх нь царай бараасан орж ирлээ. Тэмүгэ түүнд бүгдийг хэлчихжээ... ингэж бодоод би хэлэх үгийг нь сонсоход өөрийгөө бэлтгэж эхэллээ. Гүн амьсгаа авж байхдаа би түүнээс ийм үг сонсоно гэж төсөөлөө ч үгүй байсан учир зүүдэлж байгаа мэд санагдаж эхэллээ.
- Баяр хүргэе, охин минь. ингэж хэлээд тэр духыг минь үнэхлэлээ. Гайхан сандрахдаа би юу ч хэлж амжсангүй таг дуугай болов.
- ЭЭЖ ЭЭ... гээд орилчихмоор сонин мэдрэмж төрж, баяртай сайхан мэдрэмж төрж байсан ч Тэмүгэ ээждээ юу гэж хэлсэнийг би мэдээгүй учир бас л бага зэрэг айдастай байлаа.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
