solongonews
”Монгол сүлжээний уран зохиолын наадам”-ын шагнал гардуулах ёслол болов
2015-12-02 11:56
”Монгол сүлжээний уран зохиолын наадам”-ын шагнал гардуулах ёслол өчигдөр Хөххот Үндэстний Дээд Сургуулийн тоглолтын танхимд болов.

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа "Монгол сүлжээний уран зохиолын наадам"-ын шагнал гардуулах ёслол 12 дугаар сарын 1-ний өдөр буюу өчигдөр үдэш Хөххот Үндэстний Дээд Сургуулийн тоглолтын танхимд болов.

Өвөр Монголын Өдрийн Сонины Хороо, Өвөр Монголын Зохиолчдын эвлэл санаачлан, Өвөр Монголын  Монгол сонин сүлжээний холбоо, Дундад улсын Монгол хэлний сонин мэдээний сүлжээ, Хөххот Үндэстний Дээд Сургууль хамтран зохион байгуулсан "Монгол сүлжээний уран зохиолын тэмцээн"-д Хятад улсын олон газар нутгийн монгол уран бүтээлчид идэвхтэй оролцож, 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын дунд болтол нийт 452 бүтээлийг Дундад улсын Монгол хэлний сонин мэдээний сүлжээн дээр нийтлэв. 11 дүгээр сарын 8-ны өдөр Дундад улсын монгол хэлний сонин мэдээний сүлжээ анхны шалгаруулалтын баг зохион байгуулж, уран бүтээлүүдэд анхан шатны шалгаруулалт хийжээ. 11 дүгээр сарын 13-ны өдөр нийт 81 зохиолыг сонгон үлдээв. 11 дүгээр сарын 21-ний өдөр "Монгол сүлжээний уран зохиолын тэмцээн"-ий эцсийн шатны шалгаруулалтын хурлыг хийжээ. Наадмын эцсийн шалгаруулалтаар Хүнбишийн тууж тэргүүн байранд орсон бол Хасчандагийн шүлэг “Бүүвэй бүүвэй хайр минь”, Замцагааны шүлэг “Улирах цагийн орог шаргал манан хэмээх залбирал шүлэг”, Энхийн “Зүүдэнд ирдэг эмээ” хүүхдийн уран зохиол зэрэг 3 бүтээл хоёрдугаар байранд, Сосорын шүлэг “Хүүш хан”, Э.Үржинхандын тууж “Анирхүү”, Наргилын найраглал “Ааваа зурсан зураг”, Сайханчимэгийн “Чулуунд амилсан гоо сайхан”, Алтанхуарын “Хүн сайтай газар нутаг сайхан” зэрэг 5 бүтээл тус тус гуравдугаар байранд орсон байна.

Дараагийн наадмыг Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан 70 жилийн ойн баяраар зохион байгуулж, 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр болтол зохиол бүтээлийг бүртгэж, 2017 оны 7 дугаар сард шагнал гардуулах ёслолоо хийхээр болжээ.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл