solongonews
Дэлхийн үлгэрийн юм шиг үзэсгэлэнтэй газрууд - 2
2015-12-28 18:21
Бидний амьдардаг энэ дэлхий дээр бидний үзэж хараагүй, мэдэхгүй үзэсгэлэнт газрууд яасан их байна вэ. Дэлхийн үлгэрийн юм шиг үзэсгэлэнтэй газрууд нийтлэлийн үргэлжлэл хэсгийг хүргэж байна.
12. Бухта Халонг, Вьетнам
Энэхүү үзэсгэлэнт газрын нэрийг орчуулбаас “луу тэнгист унасан газар” гэх утга гардаг байна. Домогт өгүүлснээр энэхүү арлуудыг ууланд амьдардаг байсан агуу луу ус руу унан үүсгэсэн гэж дурддаг ажээ.
 
13. Лас-Лахас сүм, Колумб
  
 
Энэхүү сүмийн архитектур, барилгын өвөрмөц хийцээс гадна байрлах байршил нь сонирхолтой. Далайн түвшнээс дээш 2600 орчим метр өндөрт байрлах гүүрэн дээр боссон сүм юм.
 
14. Ваадху арал дээрх наран шарлагын газар
Шөнөөр сайхан харагддаг дэлхийн нэгэн наран шарлагын газар. 
 
15. Пелеш цамхаг, Румынь
  
Европын үлгэрийн мэт үзэсгэлэнтэй газрын нэг. Карл I  хааны зуны байшин байсан бөгөөд дотоод засал нь үнэхээр хаадуудад зориулсан мэт чимэглэсэн байна.
 
16. Үндэсний парк Чжанцзяцзе, Хятад
  
“Аватар” киноны хэсэгт гардаг үзэсгэлэнтэй уул бол энэ уул юм. 
 
17. Тадж-Махал бунхан, Энэтхэг
Энэтхэг улсын хамгийн том бахархал. Джаханы хайрын билэгдэл болж эхнэр Мумтаз Махалд зориулан барьсан барилга юм.
 
18. Версаль, Франц
Хаан Людовик XIV нь өөрийн сангийн сайд Во-ле-Виконтийн харшийг хараад атаархсан сэтгэлдээ бариулсан гэдэг. Мөн хаан өөрийн ордныг ямар ч сайдын харшаас илүү тансаг байлгана гэсэн бодолтой байсан бөгөөд энэ нь ч биелсэн байна.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл